Бизнесийнхэнд халгаатай НӨАТ
2016-03-16

Худалдан авалт бүртээ баримт нэхээрэй, тэгээд сугалаандаа оролцоорой гэж Засгийн газрын тэргүүн уг нь иргэддээ уриалсан. Энэ уриалга харин маш сайн ажил хэрэг болж, иргэд худалдаан авсан ширхэг бараа бүрийнхээ баримтыг нэхэн авч, 14 хоног тутамд явагддаг хонжворт сугалаанд оролцож байгаа. Сард хоёр удаа азаа үзэж, зарим нь 20 мянгыг хэдэнтээ сугалчихсан, сугалаа таараагүй хэсэг нь итгэл алдахгүй горьдлого тээсээр л байгаа. Басхүү жилийн эцэст худалдан авалт бүрийнхээ 2 хувийг эргүүлэх авах юм билээ.

 

Ийнхүү НӨАТ-ын хуулийн хэрэгжилт олны хүртээл болон сайн хэрэгжиж, татварт төвлөрөх мөнгө нь нэмэгдсэн мэдээлэлтэй байгаа. Гэхдээ нөгөө талд хуулийн хэрэгжилтээс болж ашиг орлого хумигдаж, зарлага давамгайлан, дампууралд хүрээд байна гэх бухимдал тээсэн бизнес эрхлэгчид байна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт тэднийг өдөр бүр бухимдуулах болжээ. Сугалаанд хожихоор тэмүүлсэн иргэд худалдан авах бараагаа бөөнд нь бус  ширхэг тус бүрээр нь бичүүлж, баримт нэхэж байна гэнэ. Тиймээс кассын талон хэдхэн хүний барааг бичээд л дуусчихдаг аж. Уг нь ч тэр цаасыг худалдан авах үнэ 800 төгрөг л юм билээ.

 

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдэд тун халтай тусч байгааг Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Тэд НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, "шахааны бизнес" хийж байна хэмээн шүүмжиллээ.

 

Кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас ирэх дарамт ихэсч, орлого хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүргэжээ.

 

Татварын байгууллагаас кассын машин ашиглахгүй байгаа дэлгүүр, хоршоо, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгож байгаа. Харин торгуулиа бэлнээр төлчих санхүүгийн чадамж жижиг бизнес эрхлэгчдэд хомс. Орлого нь жилийн 50 сая төгрөгт хүрдэггүй бизнес эрхлэгчдийг "татвар суутган төлөгч" болгож байгаа нь ч жижиг худалдаа эрхлэгчдийг цаашид ажлын байраа алдахад хүргэжээ. Төрөөс хоёр сая төгрөгийн дарамт бүхий шахааны бизнес аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ирсэн. Нэгэнтээ алдагдал хүлээж, дампуурлаа зарлахгүйн тулд барааны үнэ ханшаа өсгөөд эхэлсэн байна.

 

Жишээлэхэд, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ширхэгийг нь 240 төгрөгөөр авч таван төгрөгийн ашиг харж дараагийн үйлчлүүлэгчид 245 төгрөгөөр худалдахад л шинэ хуулиар төлөх татвар нь 24 төгрөг болж өсчээ. Тиймээс  бизнес эрхлэгчид НӨАТ-т жишиг тавихыг шаардаж байна. Ингэхдээ хотын А, Б зэрэглэлийн бүсэд оршиж байгаагаасаа шалтгаалан татварын хэмжээ өөр, өөр тогтоох нь зүйтэй гэсэн санал ч гарч байна лээ.

 

Ийнхүү оны эхнээс хэрэгжсэн НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна. Тиймээс  дарамтыг багасгах зорилгоор хуульд  өөрчлөлт оруулах шаардлагыг тэд тавьж байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Буруу:
Ганцхан энэ татвар ч биш бүх систем маань буруу байна. Татвар гэдэг нь зөв хуваарилалтын систем байх ёстой. Өөрөөр хэлбэл нийт хүмүүсийн цуглуулсан мөнгөөр тэдний дангаараа шийдэж чадахгүй зүйлийг тухайлбал дэд бүтэц, эрүүл мэнд, батлан хамгаалах гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйлд хуваарилахыг хэлнэ. гэтэл татвар хурааж аваад зайлшгүй шаардлагагүй хүн амьдардаггүй, худал хэлдэг хүнд жилдээ нэг машин явдаг газар машин зам тавих, ямар ч шаардлагагүй төрийн албаны орон тоо хангамж бий болгож зарцуулах, тэд нартаа жил бүр унаа унаш орон байр барьж өгөх гэх мэт хэтэрхий буруу замаар яваад байна. Угтаа бол Монгол улсыг нэг байрны хүмүүс гэж төсөөлвөл мөнгөө нийлүүлж байгаад орцныхоо ханыг будах, дээврээ засах, гадна замаа засах, ядарсан нэгэндээ бага зэрэг хоол хүнснээсээ илүүчлэх, өөрсдийн хэрэгцээнд эмч дуудах, төлбөртэй хамгаалагчаар гадны хулгай энэ тэрээс хамгаалуулах гэх мэтэд зарцуулахыг хэлдэг. Тэгтэл одоогийн систем бол тухайн байрны иргэдээс мөнгө цуглуулаад түүгээр нь байрны дар
2016-03-19
Зочин:
Эхлээд НӨАТ-ийн хуулийн талаар сайхан ойлгочих.
2016-03-17
8 ner asuuh yum bna:
buh baraa noat gehiin talhaa 1100 avaad 1150 ,suu 1800 avaad 2000 zardag noat geed hediig ni butcaaj tatvar geed avdag yum be?
2016-03-16
Зочин:
100 xeden bairtai xvmyyceec tatbar ab
2016-03-16
Зочин:
urbanikiin jxabgajabiin canaacnilcan xuuli
2016-03-16
irgen:
Odoo tomookhon boonii kompaniud tatvariin sistemtei shuud kholbogdoj pos oor barimtaa gargaj baimaar yumaa. ebarimt.mn eer noat-n padan bichij suukhaas ichmeer yum. Yaj tatvaraas bultaj, orlogoo nuuj khaakh ve geed l . Toriin khuuliig niiteeree dagaj, mordokh ni zov shuu dee.
2016-03-16
zochin:
Khuuliin uzel sanaa, arga mekhanizm ni zov zuitei shuu dee. Tatvar tolokhoos zailskhiideg, toldoggui nokhduudiin eserguutsel ikh bna. Bur tolokhgui yavj, dadal zurshil ni bolchikhson, orlogoo nuun daragduuldag, tailangaa zov shudarga gargadaggui, ichdeggui nokhduud eserguutsej bna. Omno ni tomookhon kompaniud ch adil orlogoo nuuj khaaj, 2 tailan gargaj baisan. Odoo ner khundee bodoj, ichij baigaa biz.
2016-03-16
zochin:
Ard irgediin amidral hudaldan abah chadbart sain sudalgaa hiigeed huulia gargasan bol ur dun saitai baih bailaa. Zah deer hudaldaa erhelder humuus 5-100 tug nemj zardag, teheer 10 tatbariig yaj uguh be. Baraanii unee nemej baij l tatbaraa tuluh bolno, huuliig ard tumnii tuluu gargadag bolohoos ner tur oloh, under suudald garahiin tuluu gargadaggui .olon tumnee oilgoj amidral meddeg hun turd heregtei
2016-03-16
Зочин:
Эхлээд НӨАТ-ийн хуулийн талаар сайхан ойлгочих.
Зочин:
Хот доторхи безин колонк,арьс ширний умхий уйлдвэрууд замбараагуй барисан барилга, уурын зуух . Хуучин машинуудаас их татвар авах хэрэгтэй
2016-03-16
Зочин:
Улсын тосов бурдуулэх гээд байгаа бол хот дотор том жип унахаа болих, орон тоо цомотгох, зарим эрдэм шинжилгээний бараг хэрэггуй байгууллагуудыг татан буулгах,баячуудаас татвар их авах хотын иргэдийн хурлын гишуудийн тэтгэлэгийг хасах маш олон арга байна
2016-03-16
Зочин:
Энэ тэнэд дэлгуур зах дээр хуудас нэхсэн хэруул зодоо хийсэн улсууд их байна энэ хуудиа Болих хэрэгтэй
2016-03-16
Зочин:
Энэ тавар нь гадаад оронд бол том компанид хэрэгждэг ажилтай хун байхгуй ихэнх нь жижиг лангуу ажиллуулж амь зогоож байгаад энэ хуулиас болоод больж байгаа юм байна
2016-03-16
Зоч н:
Зах дээр эсвэл дэлгуурт лангуу эрхлэгч нарт нэгл тохиромжгуй хууль болох нь харагдаж байна гадаадын тагнуулууд эмх замбараагуй байдал уусгэх гэж энэ хуулийг гаргасан байх ядаж байхад нь эршээдийн хуулиар гарч ирсэн хоригжлууд дээрэм хийгээд эхэллээ
2016-03-16
Зочин:
Ялгавартай хандах хэрэгтэй маш олон аж ахуйн нэгж дампуурч байхад энэ хуулиа эргэж харах эсвэл 50 саяас дээш гэдгээ ард иргэддээ ойлгуулах
2016-03-16
Зочин:
Хумуус талцан хэрэлдэж бухимдаж байна энэ монголд тохирохгуй
2016-03-16
zochin:
orchin ueiin shin sistem gej harj bgaa demjij bna
2016-03-16
zochin:
bi law uuniig demjij bgaa tom ch bai jijig ch bai biznes erhlegchid tatvaraa unen zow tolj .hudaldan avagchid noit oo baga ch gsn butsaaj avah heregtei.bur bolovsrongui boloh heregtei.Harin huwi hund ochih 2 huvia nemegduuleh shaardlagatai.yagaad uls dundaas ni 10-20 huwi avana gej.
2016-03-16
ыыы:
ТӨР олгиграхууддаа МӨНГӨӨ алдчихаад ЖИЖИГ аж ахуйн НЭГЖүүдээ дарамтлаад
2016-03-16
Tu:
Xumuus neex sugalaa geel uxaanaa aldaal bdg yag unendee 3000 r awdag bsan boortsog chin 3300 bolchood bxad uxsen baasnii 2, iim l jijig yumand xuurtdag boltson uxaan muutaimaa, gaduur garaad xool idlee tootsoo ni 45000 garlaa 3000r undaa awj uuj chadaagui bi 4500 gaa nemeed nut-d tulluu
2016-03-16
Зочин:
Энэ чинь АН байхгүй юу
2016-03-16
zochin:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зөвхөн Татвар суутган төлөгч буюу жилийн 50 сая төгрөгөөс дээш орлоготой хуулийн этгээд НӨАТын тухай хуульд заасан төлбөрийн баримт гаргаж өгөх үүрэгтэй байгаа. Иймд 50 саяаас доош орлоготой хуулийн этгээдийг заавал тэр машин авч суурилууж Төлбөрийн баримт гаргаж өгөхийг шаардах нь хууль зөрчсөн үйлдэл болно
2016-03-16
irgen:
Ard tumnee tuilduulahaa bolioch gadnihanig zusarbahaa zogsoo iim bj bolohgui eee
2016-03-16
Btaa:
Нарантуул, Бөмбөгөр, Хүчит шонхор гээд захуудынх хэзээ шинэ системд шилжсийн, шилжээгүй байж юу нь буруу гээд байгаан, хэзээ болтол хуурамч падаан хийж нэгийгээ хуурах юм бэ, боль л доо, харин ч сайн хууль шүү.
2016-03-16
Зочин:
ккк одоо л мэдэрч байгаа юм уу хууль гархаас энэхүү дарамт далд хэлбэрээр байж л байсан шүү дээ татварынхан мөнгө авч чадахгүй болоод битгий ингэж турхирч байлдаа
2016-03-16
Зочин:
Ямар амьдрал мэдэхгүй гар нь ийм хууль өргөн барьсан бэ.
2016-03-16
Lhagvajavt!!:
Avtor n bi geel daldagnaal tv-ees salhaa baitsan bsn. Ingj UIH -d garna geul mai shuu
2016-03-16
Иргэн:
Маш муу хууль АН-Г сонгохоо болье
2016-03-16