Дүү нь ахыгаа хөнөөжээ
2016-03-16

Сонгинохайрхан дүүргийн  тавдугаар хороо “Баянголын ... тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 14-нд иржээ.

 

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус тоотод суух иргэн 51 настай эрэгтэй Г-ийн хоолойг боож, амь насыг нь хөнөөсөн байжээ. Тус хэргийг хохирогчийн төрсөн дүү 41 настай эмэгтэй Ц гэгч архидан согтуурсан үедээ үйлдсэн байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин