Аделийг фэн нь айлгав
2016-03-16

 

Британийн нэрт дуучин Адель өчигдөр Лондон хотын “The 02 arena” цэнгэлдэхэд тоглолтоо хийжээ. Тоглолтын үеэр нэг этгээд дуучинд халдахыг санаархсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Адель “Make You Feel My Love” дуугаа дуулж байхад 30 орчим насны эрэгтэй тайзан дээр гарч иржээ. Залуу дуучныг тэврэхийг завдсанаас гадна хэл амаар доромжилсон байна. Хамгаалагчид шуурхай ажиллаж, залууг тайзнаас буулгажээ. Тоглолтыг бусниулахыг оролдсон залууг хамгаалагчид цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна.

 

Залуу “Хайртай дуучнаа зүгээр л тэврэхийг хүссэн. Адельд хандан хараал хэлээгүй. Зүгээр л сандраад хараал хэлчихсэн” гэж ярьжээ.

 

Дуучин бүсгүй уг үйл явдлын дараа фэнүүдээсээ уучлалт гуйгаад “Ганцхан минут завсарлага авч болох уу. Бурхан минь юу болов оо. Их айлаа шүү” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин