Л.Эрдэнэчимэг үерт автсан айлуудын нөхцөлтэй танилцав
2016-03-16

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг өнөөдөр /2016.03.16/ Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэдтэй уулзаж, шар усны үерт автсан айл өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо нь 418 өрхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй айл өрх нь шар усны үерт автсан байдалтай байгааг тус хорооны Засаг дарга Б.Сэлэнгэ танилцууллаа. Мөн нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 10 гаруй өрх байгааг дуулгаад энэ асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байгаа учраас дүүрэг, нийслэл болон Улсын Их Хурлын гишүүнд хандаж өнөөдөр холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байгаад талархаж байна гэлээ.

 

 

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэд шар усны үерт автаж байна гэсэн гомдол сүүлийн хоёр жил надад ирж байгаа. Өнгөрсөн жилийн төсөвт 100 сая төгрөг суулгуулсан ч энэ төсвөөр далан, шуудуу барих ажлыг хийх компани байхгүй байна. Энэ орчмыг үерээс хамгаалахын тулд гудамж бүрт ус зайлуулах далан барих шаардлагатай бөгөөд энэ ажлыг хийхэд 500-600 сая төгрөг хэрэгтэй. Яг одоогийн нөхцөл байдлыг шийдэх арга нь Онцгой байдлын ерөнхий газар болон дүүрэг, хороодтой хамтарч элсээр дүүргэлт хийх, усыг нь соруулж авах зэрэг арга хэмжээ авна. Цаашид нийслэл болон улсын төсөвт дээрх мөнгийг суулгуулж байж асуудал шийдэгдэнэ гэлээ.

 

 

Мөн тэрээр энэ орчимд дахин төлөвлөлт хийх боломжтой ч одоогийн байдлаар компаниуд шалгараагүй мөн иргэдтэй тохиролцоонд хүрээгүй байгаагаас орон сууцжуулах ажил хийгдэхгүй байна гэдгийг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tatvariin butsaan olgoltoo Aviidaa
2016-03-17
monos:
Utaand humuus hordoj l baival em zaragddag yum utaa arilahgui EE kkkkkkk
2016-03-16
ger:
Jivj bga NY chytsag tsarailaad nuu kk
2016-03-16
zochin:
teneg balai abgai yu hiij yabna daa soliotoi gajigaa
2016-03-16
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-16
Зочин:
teneg eruu avgai yag dahij songogdoj haragdaach. hurdan turhumduu buts
2016-03-16
Зочин:
Одоо сонгууль болоход 3 хан сар үлдсэн байтал чи юу хийх юм бэ. Битгий горьд. Энэ авгай гарна гэж байхгүй
2016-03-16