Хонины махны үнэ 355 төгрөгөөр өсчээ
2016-3-16


Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ, өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг. Энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.

 

Үхрийн махны үнэ 10 төгрөгөөр өсчээ


Энэ сарын хоёр дахь долоо хоногт үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7055 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр, үхрийн цул мах 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд  буюу 6900 төгрөг байна. Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.

 

Хонины ястай мах 480 төгрөгөөр өсчээ


Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6065 төгрөгийн үнэтэй байна. Хонины махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.6 хувиар буюу 480 төгрөгөөр, хонины цул мах 5.3 хувиар буюу 355 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

 

Гурил 1200-1500 төгрөгийн үнэтэй байна


Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтантариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 780-1000 төгрөгөөр худалдаалж байна. “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

 

“Атар” талх 1100-1210


“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

 

Хүнсний ногооны үнэ өсчээ


Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.3 хувиар буюу 45 төгрөгөөр, манжин 2.0 хувиар буюу 35 төгрөгөөр өссөн байна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
uher:
Mongolchuud bidniig mahnaasaa gartsl NY ene omhii hujaanuud nemeesee Mongol Hun l lav nemehgui l baih
2016-03-16