Өнөөдөр зам хаана
2016-03-17

"Монгол цэргийн өдөр" орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан хөгжимтэй парад өнөөдөр болно. Нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм байна.  ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим,  БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид,  ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг таван хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс энэ өдрийн 12:00 цагт эхэлнэ. 


Тодруулбал, Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхаж эхлэн, 12:30-13:00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэхээр төлөвлөжээ.  Хөгжимтэй парад алхах үеэр дээрх таван цэгээс Чингисийн талбай хүртэлх замыг хэсэгчлэн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулах юм байна. 

Shuud.mn
Сонин хачин