Мууранд өгч болохгүй зүйлс
2016-03-17

Америкийн “www.wikihow.com” сайт гэрийн тэжээмэл мууранд өгч болохгүй зүйлсийн жагсаалтыг

нийтэлжээ.

 

Хэрвээ та муурандаа хайртай бол баталгаатай хоол хүнс буюу мууранд зориулсан хүнс худалдан авч заншаарай.

 

 

 

Мууранд өдөрт нэг зүсэм талхны хэмжээтэй гурилан зүйл өгч бай. Илүү ихийг өгөхийс зайлсхий.
 

 

 

Түүхий мах өгөхөөс татгалз.

 

 

Тасалгааны цэцэг эсвэл цэцэрлэгт хүрээлэнд ургаж буй ногоо идүүлэхээс болгоомжил.

 

 

Зөвхөн зориулалтын витамины шүүс өгөх. Харин гэрийн аргаар бэлдсэн лимон, сонгино, сармисны шүүс өгч болохгүй.
 

 

 

Эмчийн заавраар муурандаа эм өгөх.
 

 

 

Хүмүүсийн хэрэглэдэг эмийг хэзээ ч муурандаа өгч болохгүй. Эм таны муурны дотор эрхтэнг гэмтээнэ.

 

 

Хэрвээ та муурандаа мах өгөхийг хүсч буй бол бага зэргийн шүүрхий мах өгөөрэй.

 

 

Амттан өгч болохгүй.

 

 

Эцэст нь та муураа загнаж, зодож болохгүйг сана. Энэ нь муурны занг эвдэх эрсдэлтэй. Мөн муурыг өдөрт 2 удаа хооллож сур.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин