Зүүн хязгаарын иргэд паспорттай боллоо
2016-03-17

Украинаас салан тусгаарласан зүүн хязгаарын Донецк болон Луганск мужийн иргэд шинэ паспорттай болсон талаар “www.dan-news.info” мэдээллээ.

 

Салан тусгаарлагчид зүүн хязгаарт хяналтаа тогтоосны дараа Бүгд найрамдах улсыг байгуулсан юм. Өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын 11-нд мужийн иргэд бүх нийтийн санал асуулга явуулж, тусгаар улс болохыг дэмжсэн билээ. Мөн Донецк, Луганскийг удирдах Ерөнхийлөгчөө сонгожээ. Уг үйл явдлын дараа иргэд Украины иргэн гэх паспортаа хураалгасан юм.

 

Бүгд найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч Александр Захарчено өчигдөр БНД-ын иргэн гэсэн паспортыг 20 хүнд гардуулан өгчээ. Донецкт 1.5 сая хүн амьдарч буй бөгөөд “ирэх тавдугаар сар гэхэд бүх иргэнийг паспорттай болгоно” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Харин Луганскт 1.3 сая иргэн амьдарч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
КГБ-ЫН ТУСГАЙ АЖИЛТАН УЛС БАЙГУУЛЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ
2016-03-17
Зочин:
Uher mini, garchigaa todorhoi uguuch . dornod aimgiinhan shine pasporttoi bolson yum bolov uu gej bodloo
2016-03-17