Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА
2016-03-17

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Их эзэн Чингис хааны үеэс түүхийн бүхий л үеийн туршид эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн “Монгол цэрэг”-ийн баатарлаг тэмцэл нь туурга тусгаар эх орны маань тусгаар тогтнолын баталгаа болсоор ирсэн билээ. 

 

Энэ л түүхийн жимийн нэг чухал үе болох 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Монгол ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр, орчин үеийн Зэвсэгт хүчний үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр” тохиож байна. Өнөөдөр "Улаанбаатар" цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

 

Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. 

 

Цэргийн хөгжмийн албаны дарга, хурандаа Ч.Гансүх "Хөгжимтэй парад гэдэг бол ард түмнийг хөглөх, марш бол баяр жавхлан, баяр баясгалан, өөдрөг золбоолог хийморилог эх оронч үзэл төлөвшүүлэх гээд маш их ач холбогдолтой байдаг. Манай цэргийн хөгжимчид анх удаа таван зүгээс тоглож төв талбайдаа орж ирлээ. Энэ сайхан баярын өдрөөрөө хөгжмтэйгөө талбай дээр ирж зогсоно гэдэг бол манай хөгжимчдийн хувьд нэр төрийн асуудал болж байна" гэж ярилаа. 

 

Монгол цэргийн өдрийн баярын хурал Соёлын төв өргөөний Их танхимд үргэлжилж байна. 

 

Б.Хүлэг 

Shuud.mn
Сонин хачин
xaxa:
hugjimnuus uur barih yumgui tsereg armitai uls oron chini gantshan mongol. tsergiin parad gej bichiheesee icheerei mongolchuudaa.
2016-03-17
Зочин:
Жирийн цэргүүд нь хүйтэнд гадуур хувцасгүй , гэтэл дээд тушаалын хурандаа генералууд нь өвлийн иж бүрэн гадуур хувцастай.Тэхэд харин гадаадаас уригдсан бололтой цөөхөн цэргийн хүмүүс бас л гадуур хувцасгүй харагдана билээ.Даарсан цэргүүд,бигнэсэн генералуудыг хараад л манай цэргийн дээд удирдлагуудад ЯМАРХАН СОЁЛТОЙ нь танигдаж байна.Хөөрхийс дөө тэд хэр зэрэг мэдлэгтэй хүмүүс бол доо.
2016-03-17
Зочин:
Bajiinktai tserguud baidgui l bhgui yu, bajiink tai tsereg unen teneg haragdhiimaa, bakal umsuuchee bajink umsuud tenegleed bhiin, yaduu tariachid shig l haragdjiin kk
2016-03-17
z:
harin tiimee hvndet haruulaas busad ni hytadiin ardiin chuluuluh armiaas ylgaagvi ymnuud haragdaj bna umaa hum
2016-03-17
Зочин:
Yoo ene tsereg batsaanuud ni yag hujaa tserguud shig haragdjiishde, yagaad iim hujaa huvtsas hujaa malgai umsgudiin bee????
2016-03-17
зочин:
4 дэх зурагны нөхдүүд бүгд газар ширтчихсэн хэдэн тийшээ харчихсан ямар ч жавхаа алга хөлөө алдчихвий гээд бөөн айдас түгшүүр
2016-03-17
gbjo:
Сайхэн жавхаатай харагдаж байна. Цэрэг гэсэн үг Зэрэг гэсэн үгнээс гаралтай гэж ярьдаг. Армийн сүр нь цэрэгтээ, Цэргийн сүр нь Жагсалдаа. 1985 оны онжавууддаа Монгол цэргийн баярын мэнд хүргэе.
2016-03-17
Зочин:
цэргүүдийнхэн алхаа гишгээ нь хүрэтл нэгэн жигд биш байна. яаж хөгжинөө. зайлуул
2016-03-17