УИХ-ын гишүүд ХӨСҮТ-д ажиллана
2016-03-18

09.00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ЖАЙКА хамтран "Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл" -ийн семинар Туушин Бэст Вэстэрн зочид буудалд болно. 


09.20 цагт: Шинэ ба дахин сэргэж буй зоонозын халдварын эрсдэл, урьдчилан сэргийлэх,нийгмийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээний талаар сэтгүүлчдийн олон нийтэд мэдээлэл түгээх ур чадварыг сайжруулах хагас өдрийн сургалт нийслэлийн ойролцоо орших Мандал амралтын газарт болно. 


10.00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулах “Театр 2016” онол, практикийн сургалтын нээлт Хүүхэлдэйн театрт болно.


10.00 цагт: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн нээлт "Бишрэлт плаза" зочид буудалд болно. 


10.00 цагт: Шинээр батлагдсан "Эрүүл ахуйн тухай хууль" 2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монголын эрүүл ахуйч, халдвар судлаачдад хандсан сургалт хэлэлцүүлэг НМХГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана. 


10.00 цагт: УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллана.


11.00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр зохиогч, хэрэгжүүлэгч багийн эрдэмтэн судлаач, багш нар "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд иргэд сонгогчидтой "Тайлан" уулзалт зохион байгуулна. Уулзалт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болно.


11.00 цагт: “Монголын медиа корпораци”-иас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Castle /Цайз/ ресторанд болно. 


11.30 цагт: “ITM 2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын дэлхийн аваргын тэмцээнд оролцох багийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч үдэх ажиллагааг зохион байгуулна.  Арга хэмжээ Хөдөлмөрийн яамны байранд болно. 


12:00 цагт: Мөнх дайчин нөхөрлөл ТББ-аас Цэргийн баяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжийн ажилчидтай уулзаж, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс гээд олон асуудлаар яриа хөөрөө өрнүүлэхийн хамт асуудлыг нь газар дээр нь шийдэхээр холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллах юм. 


15.00 цагт: "ДОМБОРЫН ЭГШИГ-2016" наурызын хүндэтгэлийн тоглолт СТӨ-нд болно.


16.15 цагт: СЭЗДС-ийн E1494 ангийн төслийн багаас зохион байгуулж буй “Корпорацийн засаглал ба байгууллагын зан төлөв” VIP лекц СЭЗДС-ийн хичээлийн C байранд болно.


19.00 цагт: Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн Монгол цэргийн өдөрт зориулсан “Сэтгэлд хоногшсон дуунууд” баярын тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно. 

Shuud.mn
Сонин хачин