Барьцааны иргэдийг тагнуулч хэмээн цаазалжээ
2016-03-18

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 18.00 цагт олон нийтийн сүлжээнд 12 минут үргэлжлэх видео бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хэт даврагчид тагнуул хийсэн гэгдэх таван залууг цаазалж буйгаар бичигджээ.

 

Амиа алдсан залуус Иракийн иргэд гэнэ. Тэднийг хэт даврагчид Мосул хотоос барьцаалж, тус бүлэглэлтэй холбоотой хэд хэдэн мэдээллийг шалгалтын явцад хил давуулсан болохыг тогтоосон хэмээн цаазын ялыг гүйцэтгэсэн хэт даврагч мэдэгдсэн аж.

 

Хэт даврагчид барьцаанд байгаа тагнуулчдын хоолойг хэрчих, өндөр барилгаас шидэх, шууд буудах зэргээр цаазын ял гүйцэтгэдэг билээ. Харин энэ удаад тагнуулчдын хоолойг цахилгааны утсаар боож, хороосон байна.

 

Иракийн Засгийн газар “Хэт даврагчид барьцааны иргэдийг тагнуул хэмээн худал хэрэг тохож, цаазаар авч байна” хэмээн буруутгасан байна. Тагнуулч хэмээн цаазаар авахуулсан залуусын нэг Мухаммед Махмуд Далин гэгч эмч хэмээн Иракийн хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

 

Энэ долоо хоногийн эхээр хэт даврагчид мөн тагнуул хийсэн гэгдэх таван эрэгтэйг цаазалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Би:
Зураг дээрх ISIS -н гарт нь байгаа буунууд, зэвсэглэлийг нь хараад байгаарай. Америкийн M-16, хамгаалалтын хантааз, холбооны хэрэгсэл дандаа Marine Corps хэргэлдэг тоноглолууд байгаа биз. Ингэж өөрсдөө эд нарыг зэвсгээр хангаж сургачихаад эцэст нь өөрсдөө тэднийг устгах юм гэнэ новшнууд
2016-03-18