“Консонанс” хамтлаг тоглолт хийнэ
2016-03-18

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид "Дэлхийн театрын өдөр"-т зориулж "Crossover" сонгодог тоглолтыг толилуулах гэж байна. Тус тоглолтыг “Консонанс” хамтлагийн залуус тоглох юм.

 

 

“Crossover” гэдэг нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар хүргэх, уран бүтээлээ туурвих арга барилыг харуулсан нэр томъёо аж. Энэ чиглэлийн гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд, эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглах боломжтой юм байна. Мөн поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулдаг аж.

 

УДБЭТ-ын дуурийн дуучин А.Наранбаатар, Э.Отгонбат, Г.Дашчанарав нарын үүсгэн байгуулсан "Consonance" хамтлаг нь поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг хамтлагуудын нэг юм.

 

Эргэн сануулахад "Сonsonance" хамтлаг нь “Монгол HD” телевизээс санаачлан зохон байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Тус хамтлаг байгуулагдсанаас хойш жил гаруй хугацаанд чамгүй олон уран бүтээл туурвижээ.

 

“Crossover” сонгодог тоглолт энэ сарын 26, 27-ны өдрийн 18.00 цагт УДБЭЧ-ын тайзнаа болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин