Манай зургаан бөх олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө
2016-03-18

 

“Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо өнөөдөр эхэлнэ. 

 

Тус тэмцээнд эхний хоёр байранд шалгарсан бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх болгох юм. Нийт 36 бөх энэхүү тэмцээнээс олимпийн эрхээ олж авна гэсэн үг. Манай улсын тамирчдын хувьд өнгөрсөн онд АНУ-д болсон ДАШТ-ээс эмэгтэй хоёр, эрэгтэй дөрвөн жинд олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн билээ. 

 

Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 

 

Эрэгтэй:

 

86 кг:

 

О.Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/

 

96 кг:

 

Д.Хүдэрбулга /Олон улсын хэмжээний мастер ”Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт/

 

Эмэгтэй

 

48 кг:

 

Э.Нарангэрэл /Олон улсын хэмжээний мастер “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн залуучуудын аварга/

 

53 кг:

Э.Сумьяа /Олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/

 

58 кг:

 

П.Орхон /Олон улсын хэмжээний мастер, /”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий болон Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

 

75 кг:

Б.Одончимэг /Олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга тэмцээний гурван мөнгө, хүрэл медальт/ нар хүч үзэх нь ээ. 

 

Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Эмэгтэй багийн дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч  Б.Батбаяр, З.Дүвчин нар ажиллана. Мөн багийн бүрэлдэхүүнд гавьат эмч Ч.Насанбат багтаж байна. Олон улсын шүүгч Д.Сэрээтэр шүүгчээр оролцож байгаа юм. 

 

Казахстаны цагаар 10:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхлэх тэмцээнийг https://unitedworldwrestling.org/event/asian-og-qualifying-tournament  линкээр шууд үзээрэй. 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бүх хөвгүүд охиддоо амжилт ерөөе.Дээдсийн догшин сүлд та нарыг ивээх болтугай.
2016-03-18