Хэт даврагчдад цаазын ял оноожээ
2016-03-18

Камерун улсын шүүхээс Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн 89 дайчинд цаазаар авах ялаар шийтгэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.  Тэднийг Камеруны хойд мужуудад дараалласан халдлага зохион байгуулж, олон зуун иргэнийг хөнөөж, хүчирхийлсэн хэмээн буруутгасан  байна.

 

“Боко Харам” бүлэглэлээс болж тус 2014 оны долоодугаар сард террризмын эсрэг хуулийг баталсан юм. “Уг хууль батлагдсанаас хойш анх удаагаа цаазын ял гүйцэтгэх гэж байна” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Цагдаагийнхан тус бүлэглэлтэй холбоотой гэгдэх 850 гаруй хүнийг баривчилсан юм.  Тус улсын Засгийн газар 2014-2015 оны терроризмын эсрэг жил болгоно зарлаж, Батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлсэн билээ. Камерун, Нигер болон Чад улс хамтран өнгөрсөн онд Африкийн цэргийн эвсэл байгуулж, хэт даврагчдын эсрэг тэмцсэн юм. Уг цэргийн ажиллагааны үеэр 400 гаруй хэт даврагчийг хөнөөж, тус бүлэглэлийг 100 гаруй байгууламжийг устгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин