Кейти Холмс сүй тавьжээ
2016-03-18

Холливуудын нэрт жүжигчин Кейти Холмс сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йоркийн нэгэн дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Жүжигчин бүсгүй ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн байсан аж.

 

Том Крузээс салсанаас хойш ганц бие байсан тэрбээр өнгөрсөн оноос эхлэн жүжигчин Жейми Фокстой нэр холбогдох болсон. Тэднийг болздог хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч уг мэдээллийг хос батлаагүй юм.

 

“Ямартай ч жүжигчин бүсгүй сүй тавьсан. Бөгжний эзэн хэн бэ” хэмээн “TMZ” сайт мэдээлжээ. Кейти найман настай Сури гэх охинтойгоо хамт амьдардаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин