Улаанбаатар
“Эх дэлхийн цаг”-т нэгдээрэй
2016-3-18

“Эх дэлхийн цаг” хөдөлгөөн анх 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлж байсан бөгөөд өдгөө дэлхийн 7000 хотыг хамарч, өргөжиж чаджээ.

 

“Эх дэлхийн цаг” хөдөлгөөн дэлхийн бүх хүнийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү арга хэмжээг дэмжин, нэгдэхийг БОНХАЖЯ-ны харьяа БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН-гаас санаачлан идэвхижүүлсэн сошиал компанит ажилд та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нэгдэн идэвхитэй оролцож Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна.

 

“ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЖ НЭГ ЦАГ ГЭРЛЭЭ УНТРААЦГААЯ”

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нэг мөсөн балар эртний үе рүү эргээд ороё тэгээд хэн хүчтэй нь амьдарвал хүн амын өсөлт хүнсний хомсдол байгаль экологийн асуудал шийдэгдэнэ шүү дээ
2016-03-18