Генерал цолтнууд гурваар нэмэгдлээ
2016-03-18

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Раднаабазарын Сүхбатад хошууч генерал цол хүртээв.

 

Мөн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Гүрсэдийн Сайханбаяр, ЗХЖШ-ын  Ар талын газрын дарга хурандаа Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ.

 

Цэргийн дээд цол хүртсэн Р.Сүхбат, Г.Сайханбаяр, М.Эрдэнэдалай нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгөв.

 



Shuud.mn
Сонин хачин