Үс засуулбал эрхтэн хурц болно
2016-03-19

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 11. Санчир гараг. Үнэг одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. 

 

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
erhten hurts bish iluu tom boldog odriig helj ogyoo!?
2016-03-19
kkk:
Yamar erhten???
2016-03-19