Тэнгис кино театрт үнэгүй кино гаргана
2016-03-19

Монголын Урлагийн Зөвлөл, АНУ-ын ЭСЯ-тай хамтран, АНУ-ын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан Улаанбаатар хотын иргэдэд усыг зохистой хэрэглэхийг уриалсан “УХААЛАГ УС” нэг сарын аянг зохион байгуулж байна.

 

Аяны хүрээнд өнөөдөр 16.00 цагаас Тэнгис кино театрт Найруулагч Р.Доржпаламын "Алтан өргөө" МУСК олон нийтэд үнэ төлбөргүй хүргэхээр болжээ.

 

Кино үзвэрийн өмнө "Нүүдэлчин Монголчууд ба Ус" сэдвээр Чингис Хаан одонт, МУГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо болон Wash Action Mongolia ТББ-ын усны менежер Н.Жавзансүрэн нартай хийх уулзалт ярилцлагыг зохион байгуулна. 

Shuud.mn
Сонин хачин