“Эх дэлхийн цаг” өнөөдөр тохионо
2016-03-19

“Эх дэлхийн цаг” өнөөдөр 20.30-21.30 цагийн хооронд тохионо. “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн анх 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлж байсан бөгөөд өдгөө дэлхийн 7000 хотыг хамарч, өргөжиж чаджээ.

 

“Эх дэлхийн цаг” хөдөлгөөн дэлхийн бүх хүнийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ишшш:
мэдээгээ ойлгомжтой бичээчээ
2016-03-19