Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлэв
2016-03-19

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөв.

Жилийн бүрийн энэ өдөр уламжлал болсон энэ барилдааныг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон бөх сонирхогч иргэд шимтэн үзсэн бөгөөд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглов.

Зэвсэг хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, "Алдар" спорт хорооны тамирчин, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэсэн юм. 

 

 

Бөхийн барилдааны үеэр Зэвсэгт хүчний шилдэгийн шилдгээр шалгасан офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын шагналыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар гардуулан өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Bayar khurgeye, amjilt
2016-03-20
Зочин:
Монгол бох жаахан гундуу байнаа. Сэргээх юмсан. Хатуу дурэмтэй туунийгээ дагадаг жудаг л угуйлэгдээд байгаа юм даа. Алцага алцага гэсэн барилдахаасаа таахалзсан юмнууд нь их бодчихсон узэхдургуй болж дээ
2016-03-20