Ур чадварын олимпод оролцохоор Францыг зорилоо
2016-03-19

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Дэлхийн Ур Чадвар"-ын 9 дэх олимпод оролцох Монголын тамирчид өнөөдөр Франц улсыг зорилоо. 

 

Тус олимп Франц Улсын Bordeaux хотноо зохион байгуулагдах бөгөөд манай улсын тамирчид анх удаа оролцож буй юм. Тус олимпийн онцлог нь орон орны оролцогчид хүч чадлаараа биш ур чадвараараа өсөлддөгөөрөө давуу талтай юм. 

 

Дэлхийн 34 орны тамирчид өрсөлдөх энэхүү олимпод Монгол Улсыг төлөөлөн 11 хөгжлийн бэрхшээлтэй тамирчид мэдээллийн технологи, хүнс, уран зураг, хог хаягдал дахин ашиглах, сийлбэр зэрэг төрлүүдээр оролцохоор явлаа.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин