Оскар Писториусыг залилжээ
2016-03-20

 

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Өмнөд Африкийн нэрт тамирчин, илдэн дээр гүйгч Оскар Писториусыг залилсан этгээдийг цагдаагийнхан баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Гэмт этгээд өөрийгөө прокурор  хэмээн мэдэгдэж, тамирчны гэр бүлтэй уулзсан байна. Тэрбээр "Би хүүг чинь эрх чөлөөтэй болгож өгнө. Хүн амины хэргийг нь хэрэгсэхгүй болгож чадна” хэмээн хэлжээ.

 

Түүнд 16 мянган ам.доллар  өгвөл хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөхөө амласан байна.  Цагдаагийнхан эрэгтэйг залилан хийсэн, хээл хахуулийн хэргээр эрүү үүсгэн баривчилжээ.

 

Гэмт этгээдийг одоо хээл хахуулийн хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Өнгөрөгч долоо хоногт гэмт этгээд, тамирчинтэй утсаар холбогдож байхад нь баривчилжээ.

 

Оскар Писториус 2013 онд найз бүсгүй Рийва Стинкэмпийг буудаж, амь насыг нь хөнөөсөн. Тэрбээр найз бүсгүйгээ хулгайчтай андууран хөнөөсөн хэмээн шүүхийн үеэр мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин