Истанбул хотноо халдлага гарчээ
2016-03-20

 

Туркийн Истанбул хотноо өчигдөр 11.00 цагт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар  “CNN” агентлаг мэдээллээ.

 

Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 37 хүн шархтсан байна. Цагдаагийнхан өөрийгөө золиослосон этгээдийг ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Амиа золиослогч жуулчдын хамгийн их очдог Истикляль гудамжинд амиа егүүтгэжээ.

 

Тэгвэл халдлагын үеэр шархтсан хүмүүсийн дунд жуулчид байсан гэнэ. “Шархагсдын дунд Израйлийн гурван иргэн, Ираны нэг иргэн, Германы нэг иргэн байсан” хэмээн Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.  Туркийн эрх баригчид уг халдлагын ард курдууд байж магадгүй хэмээн мэдэгджээ.

 

Уг халдлагаас зургаан хоногийн өмнө Анкара хотноо дэлбэрэлт болж, 34 хүн амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ctanvul gej bichij bolokhgui yu.Kheden jiliin umnu Silam gedeg nertei kazakh er neree Islam gej uurchilj baisan sanagdchikhlaa.
2016-03-20