Парисын халдагчийг баривчилжээ
2016-03-20

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард террорист халдлага болж, 130 хүн амиа алдсан билээ.

 

Уг халдлагыг Иракийн хэт даврагч  “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн юм.

 

Тэгвэл Парисын халдлагын гол сэжигтэнг цагдаагийнхан Брюссель хотоос баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Баригдсан этгээд 26 настай Салах Абдеслам бол Парисын халдлагыг зохион байгуулсан этгээдийн багын найз нь болохыг тогтоосон байна. Залууг террористуудыг халдлага болсон газар хүргэж өгөхөөс гадна орогнуулж байжээ. Салах халдлагын дараа амиа золиослон бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэнэ.  

 

Тусгай ажиллагааны үеэр Салах Абдеслам болон өөр дөрвөн этгээдийг баривчлан хорьсон байна. Салах Абдеслам Бельгид Сирийн дүрвэгчийн хуурамч паспорттой орогнож байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин