Обама Кубад айлчилж байна
2016-03-21

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийнхээ хамтаар Куба улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү 90 жилийн дараа Цагаан ордны тэргүүн тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн гэр бүлийг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Годругаз тосон авчээ.

 

Обамагийн айлчлал маргааш өндөрлөх аж. Тэрбээр айлчлалынхаа үеэр Гавана хотноо нээгдсэн АНУ-ын элчин сайд яамын үйл ажиллагаатай танилцах гэнэ. Мөн Кубын удирдагч Раул Кастротой уулзаж, 20 гаруй гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.

 

“Уг айчлалын гол зорилго хоёр улсын харилцааг сайжруулах” гэж Кастро мэдэгдсэн байна. Кастрогийн ах Фидель Кастро Обамагийн айлчлалыг эсэргүүцэн, уулзах саналыг нь хүлээн авахаас татгалзжээ. Обама элчин сайдаараа төлөөлөн Кастротой уулзах санал гаргасан юм.

 

Айлчлал эхэлсэнтэй холбогдуулан Гавана хотын хөл хөдөлгөөнийг хязгаарлан, Обамагийн айлчлалын маршрутыг 5000 гаруй цэрэг хамгаалж байна. АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Калвин Коолидже 1928 оны долоодугаар сарын 14-нд Куба улсад төрийн айлчлал хийж байжээ. Тэрбээр Кубад айлчилсан анхны төрийн тэргүүн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин