Олсны ургамал хэрэглэж байжээ
2016-03-21

Караокед мансуурч байжээ. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах "......." зочид буудлын караокед мансуурсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 

 

Уг мэдээллийн дагуу шалгахад тус караокед үйлчлүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 34 настай, эрэгтэй Б-ын халааснаас гялгар ууттай, өвсөрхөг хатаасан ургамал илэрсэн байна.

 

Үүнийг тест багажаар шалгахад сэтгэцэд нөлөөлөх олсны ургамал хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин