“Үргээлэг II”: Алт үнэгүйдэх цаг ирнэ
2016-03-21

 

СУИС-ийн нэг ангийн залуус нэгдэн “Үргээлэг” хэмээх киног бүтээсэн нь 2014 онд дэлгэцнээ гарсан. Олон нийтийг эмзэглүүлдэг Хятадын ажиллах хүчний талаар сонирхолтой, далд түүхийг өгүүлж чадсанаараа үзэгчдэд хүрч чадсан эл бүтээлийн хоёрдугаар анги болох “Үргээлэг 2” уран сайхны кино нээлтээ хийлээ.

 

“Үргээлэг” киноны эхний ангийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол хоёрдугаар ангийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА Г.Эрдэнэбилэг ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин АЖ П.Цэрэндагва, СТА Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нар тогложээ. Нээлтийн үеэр киноны продюсер, жүжигчин Ж.Баясгалан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав.

 

Нээлтийн үеэр киноны уран бүтээлчид сэтгэгдэлээ хуваалцлаа.

 

МУСТА Б.Амарсайхан : Хоёрдугаар анги дээр би шоронд ороод гарч ирнэ

 

-Миний дүр бол Гарьдын дүр. Нэгдүгээр ангийг үзэгчид санаж байгаа байх. Гарьд бол их тийм гэнэн итгэмтгий дүр. Би энэ дүрээрээ залуучуудыг их хэрсүү байгаач ээ. Инээсэн бүхэн нөхөр, уурласан бүхэн дайсан биш юм. Юманд ултай суурьтай хандаач гэсэн санааг л хэлэх гэж ажилласан даа. Нэг гишгэсэн зам нь буруу байсан учраас хоёрдугаар анги дээрээ би чинь шоронд ороод гарч ирнэ. Буруу зүйл хийснийхээ горыг хүн заавал үүрдэг. Шүүмжлэгч нар Гарьдын дүрийн талаар бичихдээ энэ бол Монгол хүний зан юм. Монголын зарим залуус их онгироо, сагсуу. Тэгсэн хэр нь нэг жаахан ядарч, гундаад ирэхээрээ учраа олж чаддаггүй гэдгийг тодотгосон байна. Үүнийг л харуулахыг зорьсон.

 

 

Зохиолч Т.Бум-Эрдэнэ: Өнөөгийн нийгмийн олон асуудлыг хөндсөн

 

-Өнөөгийн нийгмийн байдал, хууль бус үйлдэл, дээр дооргүй хууль зөрчиж, авлигад идэгдсэн төр гэх зэрэг олон асуудлыг “Үргээлэг-2” киногоор хөндсөн. Цөөхөн монголчууд бид эх орондоо эзэн шиг нь байж, эвтэй, нэгдэлтэй байж чадахгүй бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж, Монголын баялаг дээр гадныхан, тэр дундаа хятадууд хамгийн түрүүнд сандайлан сууна гэдэг санааг энэ киноноос олж харах болов уу. Мөн бидний үнэт зүйл бол хүмүүс бидний хамгийн их эвдэж, сүйтгэж байгаа байгалийн баялаг. Энэ бүгдийг үнэмшилтэйгээр үзүүлэхийн тулд их судалгаа хийсэн.

 

 

 

МУСТА, жүжигчин Ж.Баясгалан: Эх орны баялаг дуусах цагт алт үнэгүйднэ

 

-Өнөөдөр МУСТА гэдэг энэ хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Маш их баяртай байна. Энэ бол миний биш бид бүгдийн шагнал гэдгийг хэлмээр байна. “Үргээлэг 2” уран сайхны киногоор дамжуулан хэлэх гэсэн хамгийн чухал санаа бол гадаадын эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүдийн гар хөл болж, эх орны баялагаа зарж дуусах цагт, алт үнэгүйдэх цаг ирнэ гэдгийг нийгэмд хүргэхийг зорилоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
kkk:
bayasgalan min yamar lut yg helver naad ugniihee mon chamaig oroo medej bga yum uu chamaig yugaar bayjaad baigaag humuus gadarlaad l bga shuu dee mongolin altig uhaj ur huuhdee tejeej bga hunii amnaas garah ug mon uu uhsan altaaraa ehneree bran deer huchij huuhdee hooloor l bordood chi nuur am shudeeree oroldoj heden mashin solij unaad l duusgana gev ch tsaana chin baigali orchin geed mash tom gai tarisnaa ooroo uhaaraagui yavj bj hol ochij huts
2016-03-21