Тэнд иргэд зовж байхад энд П.Ганхуяг жаргаж явна
2016-03-21

Монгол Улсын Засгийн газар халдварт Улаан бурхан өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан 940 гаруй сая төгрөг нөөц сангаасаа гарган тэмцэж байгаа билээ. Засгийн газар нь хөрөнгө, хүч хаян Улаан бурхан өвчинтэй тэмцэхээр “зодоглож” байхад Дорноговь аймгийн удирдлагууд тайван амгалан байна. Хэн тайван амгалан байна гэхээр Засаг дарга П.Ганхуяг УИХ-ын сонгуульдаа бэлдэн багш, эмч нарт гэнэт хайр зарлан Эрээн хотоор зугаалуулан хятад хоолоор дайлж яваад иржээ.

 

Харин энгийн иргэд тайван амгалан бус, үр хүүхдээ үхэлд булаалгахгүйн тулд эмнэлгийн коридорт хэвтүүлэн бурхандаа залбирч байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотоос хэтрээгүй гэж үзэж байсан Улаан бурхан өвчин Дорноговь аймагт хүрэлцэн очжээ. Хүрэлцэн очоод зогсохгүй 426 бага насны  (25 хувь нь 0-1 насны хүүхэд )  хүнд  халдварлаж амь насыг нь дэнжигнүүлж байна.  Үүнээс гадна бага насны хоёр хүүхэд  сэхээнд байгаа аж. Сайншандаас  гэлтгүй орон нутгаас  үр хүүхдээ тэвэрсэн, сандарч тэвдсэн, мотоцикльтэй, морьтой, портертэй  эцэг эхчүүд цуглаж аймгийн эмнэлэг ачааллаа даах нь битгий хэл хүн орох зайгүй болжээ.

 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал  2-3 дахин нэмэгдэж, өвчтөнгүүдээ хонуулаад гаргаж байна. Цөөхөн хэдэн эмч, сувилагч нар эм тариа, хэрэгсэлгүй улмаас цөхөрч Аймгийн Засаг даргынхаа эрэлд гарахад хүрч байгаа аж. Эм тариа, хэрэгсэлийн нэмэлт санхүүжилтыг  Аймгийн Засаг дарга П.Ганхуягийн гарын үсэгтэй олгодог байна. Гэтэл Засаг дарга П.Ганхуяг нь Улаанбаатар хотын Туул голын эрэг дээрх “Ривер Гарден” хэмээх тансаг байрандаа тарвалзаад очдоггүй гэх юм. Түүнийг Улаанбаатар хотын бизнесменүүдтэй тансаг ресторанд хооллож явахад нутгийн эгэл ард түмэн үхэлтэй нүүр тулгаран тэмцэж байна. Аргаа барсан иргэд “Та хэзээ ирэх вэ”  гэж асуулгахад Засаг дарга “Семинарт сууна” хэмээн хариулжээ. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй” гэгчээр нутгийн иргэд “Семинарт суух нь худлаа. Газрынхаа наймааг л хийх гэж байгаа биз”  гэлцэх юм. 

 

Эм тарианаас эхлээд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа нь хэний буруу бэ. Зургаан жилийн өмнө төсвийн хөрөнгөөр 50 ортой эмнэлэг барихаар сүр дуулиантай, хадаг яндар, лам хувраг болцгоон шав тавигдсан аж. Тус ажлыг “Мон инжбар” компанид өгсөн хэдий хазгай муруй суурь  босгоод сураг алдарчээ. Мөнгө төгрөг нь дутуу биш улсын төсвөөс мөнгөө бүтэн аваад алга болсон байх юм. Засаг дарга П.Ганхуяг 50 ортой эмнэлэг барина гээд алга болсон “Мон инжбар” компанийг эмнэлгийн барилгаа барьж дуусгахыг шахахын оронд хувь иргэний өөрийн хөрөнгөөр зургаан сарын дотор  бариулсан эмнэлгийг дахин дахин нээн тууз хайчилж шоудах болжээ.

 

Хувь хүн зургаан сарын дотор эмнэлэг бариулаад хүлгээлгэн өгч байхад өөрийгөө хувилгаан дарга гэж зурагтаар өргөмжлөх  П.Ганхуяг зургаан жил хазгай муруй барилгын суурь үзүүлэхээс ичээсэй билээ.  “Мон инжбар” компанийг П.Ганхуяг одоо хүртэл хаацайлан хамгаалж буй нь мөнгөө хуваасан уу гэх хардлага төрүүлэх болжээ. Эм тариагүй, хэвтэх оргүй гэдгээ мэдэрч аргаа барсан эцэг эхчүүд “Засаг дарга П.Ганхуяг ирээд эмч нарынхаа савангийн мөнгийг өгчихөөсэй”  гэж залбирах нь халаг сууж байх юм. Нэгдсэн эмнэлгийн   эмч нар хувийн эмнэлгийнхэнг  хүртэл гуйж  халдварт Улаан бурхантай нийтээрээ үзэлцэж байна.  

 

Ийм хүнд нөхцөлд галын цэгээ орхин зугтаасан П.Ганхуяг. Түүний  ярих дуртай Япон Улсад хилийн дээсээрээ  Улаан бурхан өвчин алхуулсан, яаралтай арга хэмжээ аваагүй албан тушаалтан нь  уучлалт гуйгаад эрх мэдлээсээ татгалзах байв. Дорноговь аймгийн хувьд таван сум зудад малаа алдаж, иргэд нь халдварт Улаан бурхан өвчин үр хүүхдээ булаалгуулах дээрээ тулаад  байна. Ийм хүнд байхад Энх-Амгалан гэдэг шаазан бурханы дүртэй Засаг дарга П.Ганхуяг сонгуульд бэлдэн телевизэд өндөр төлбөр төлөн  “Би аймгаа ингэж  хөгжүүлнэ. тэгж хөгжүүлнэ” гэж байнга төлөвлөгөө ярьж суух юм. Найман жил болоход яасан ярьж дуусдаггүй төлөвлөгөө вэ. Гэтэл хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн удирдлагууд  ярьж төлөвлөх биш хийж бүтээснээ харуулж байна.  

 

Монгол Улсын газар нутгаас тасдан “Аялал жуулчлал” нэрээр  рекламдан хятадуудад зарж хөрөнгөжсөн гэгддэг П.Ганхуягийн үед Улаан бурхан өвчин  дийлдэхээ байлаа. Хэрвээ зургаан жилийн өмнө эхлүүлсэн эх хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтанд орчихсон байсан  бол урилгагүй орж ирсэн Улаан бурхан өвчинг үүдэн дээрээсээ хөөж болох байсан. Улаан бурхан өвчин ирэхэд үнэтэй “хувь нэмэр” оруулсан П.Ганхуяг гэгээн дүр төрхөө телевизээр биш нэгдсэн эмнэлэг дээрээ харуулж, хөрөнгө мөнгийг нь шийдээч өгөөч. Ямар газар зарсан мөнгөнөөсөө өг гэж байгаа биш, улсын төсөвлөсөн мөнгийг ядахдаа хурдан олгооч ээ.

 

Үрээ алдахгүй гэсэн эцэг эхийн шаналан, шалан дээр хөглөрөх өвчтөнгүүд, эм тариа хүрэлцэхгүйн гачлан, эмнэлгийн гадаа бөөгнөрөх олон түмэн Дорноговь аймгийн  Засаг дарга П.Ганхуягт огт хамаагүй болжээ. “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг Дорноговиос явах бэлтгэлээ базааж буй П.Ганхуягт малчдын мал зудад үхэх, Улаан бурхан өвчинд үрээ алдах дээрээ тулаад байгаа  эцэг эхийн зовлон хамааралгүй сэдэв болсон нь илэрхий байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Газрын наймаачин монголоо япончуудад зарсан наймаачин ийм хүн яаж улс орон авч явхын бэ хүү нь охин жирэмслүүлээд хаядаг хүн муутай монгол хүнийг өөрийн үр садаа хаяж байгаа хүн улс орон монгол хүнээ хайралхуу. Хайрлахгүйл зарж хаях хүн шүү. Японд их хэмжээний хөрөнгөө нуусан луйварчин
2016-05-04
Зочин:
iduulsen but tsetseglej idsen eruu hubhairdag gedeg ugnii uchir iimel bdagdaa hiisen hun muuluulj idsem hun magtuuldag tsagdaa
2016-05-01
Зочин:
Ene hun mundag bolovroltoi ih um hiisen hun shuu , manai aimag hugjluuruu terguulj yavaa, Delgersaihan bol zugeer dund bolovsoltoi, uurhaichin shuu deee ih mun hyatadtai niilj huulj baij bas uchnuun mungu tsatsan baij uls turd orj yaahsiin beee hyatadiin nohoi
2016-03-22
Тулгаа:
Уул шугамдаа П.Ганхуягт буруу байхгүй юм байна лээ. Ардын намын Ж.Батсуурь Засаг дарга байхдаа Дорноговийн нэгдсэн эмнэлэгийн хажууд төрөхийн бүхэл бүтэн корпус байхад худалдаад өөрөө дундаас нь хэдэн төгрөг унагаасан түүхтэй. Нэгэнт хувьд шилжээд айлууд орсон барилгыг буцаалтай биш шинээр яамнаас тендер зарлаад шинэ төрх барих гэсэн чинь нөгөө компани нь барьж чадахгүй хугацаа алдаж одоо шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа. Хөөрхий П.Ганхуяг барилгын ажлыг урагшлуулах гэж хэрэндээ үзсэн ч ЭМ-ийн яам тендер зарлаж шалгаруулсан учраас тэндээ л учраа олохоос өөр арга байхгүй. П.Ганхуягт буруу байхгүй ээ Ж.Батсуурь л худалдчихсан юм л даа.
2016-03-22
Дэлгэрхүү:
Ганц хүнийг өдөр шөнөгүй муулж мушгиж байгаа чинь та нарыг ямар дорой сэтгэлгээ, ямар арчаагүй амьтад болохыг чинь ард иргэдэд харуулсаар байна.
2016-03-22
Дэлгэрхүү:
Улс даяар улаанбурхан өвчин тархаж байгаа ч зохих арга хэмжээг дээр дооргүй авч байгааг энэ тэнэгүүд мэдэхгүй байна даа. Аргагүй дээ компьютерийн араас янз бүрийн юм бэлтгэдэг болохоор. Газар дээр нь очиж үзэх хэрэгтэй эмч нар яаж уртасгасан цагаар ажиллаж тулаа хийж байгааг. Ийм юм бичихийн оронд ард иргэдрүү хандсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл бичээчээ
2016-03-22
Аагий:
Энэ тагнуулын албаныхан байна уу .Мундаг мэдээлэлтэй хүмүүс өайна шүү. Хүний хийсэн бүтээснийг уландаа гишгэж болохгүй энэ хүнийг хийгээд явж байхад та юу ч хийгээгүй хоосон ам хоосон шүүмжлэгчид нутгийнхаа хөгжилд гар биеэ оролцулж чадахгүй байж амаа уралдуулхаа боль зайгаа тавьж өгсөн шигээ чацага царайлаад хэвтэж бай
2016-03-22
eegii:
idsen uusaniig n medeed notlood bgaa bol hariutsdag baiguullagad n ugchih heregteishdee ymarch undeslelgui baahan zohiol bicheed uuriiguu setguulj geed suuj bgaa nuhriig harin uruvdchihluu tsaana zahialsan nuhduudiig bas uruvduj bna Ter umuuruud baigaa delgersaihan gegch nuhur uneheer nutag ornoo gesen setgeltei bsn bol umnuh jiluuded haachvaa. tegeed suuliin 1 jil nutgiin zuvlul gedeg baiguullagiig hudaldaj avaad 1 jinii dotor barag 10 orchim ter bumiig zarchih yumaa oilgohgui bna ene yag haanaas garsan mungu ymarzorilgoitoi baigaag bodoh l heregtei ene zarsan 10 ter bumiig bidnii hoich ireeduigeer 100 ter bum bolgood avah gej bgaashdee hench harsan oilgomjtoi asuudal
2016-03-22
уугий:
Аймгийн бүтээн байгуулалт танигдахын аргагүй өөрчлөгдөж сайхан болж байхад амжилт хүсэхийн оронд ингэж муулах гэж тэрний оронд хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжмээр юм даа
2016-03-22
Зочин:
Идсэн уусан л гэх юм, үнэхээр л идсэн юм бол цагдаа шүүх нь тогтоох нь яасан юм. Мэдээллийн сайтаар л хүн муулах юм. Дорноговьчууд бүгд мэднэ энэ хүнийг анх ирэхэд манай аймаг ямаршуухан байлаа гэтэл одоо ямар болсон байна. Хүмүүс өнгөрснөө хурдан мартах юмдаа.
2016-03-22
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk:
kkkkkkkkkkkkkk
2016-03-22
Ganaa:
Энэ Ганхуяг идэж ханахгүй юмаа Улаанбаатар хотод байгаа олон байраа юугаар авлаа Та Дорноговийн иргэдиййг доромжилж ханахгүй байна уу Танай намын нөхөдүүд таныг олон газар зарсаныг ярьж байгаа шүү дээ
2016-03-22
уугий:
Аймгийн бүтээн байгуулалт танигдахын аргагүй өөрчлөгдөж сайхан болж байхад амжилт хүсэхийн оронд ингэж муулах гэж тэрний оронд хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжмээр юм даа
иргэн:
Энэ асуудал удахгүй орвонгоороо цэвэрлэгдэх болно.
2016-03-21
dornogobi aimag irgen:
Mongoliin gazar shoroog zooj baigaa Delgersaikhan henii mongoor iim zuil hiilgeed baigaag chin dornogobichuud bid medej baigaa shu
2016-03-21
баатар:
Хөөе цаан чинь2 ээлжийн костюмтай сумын засаг дарга байна. Харин энэ засаг дарга яасан байх нь уу?
2016-03-21
Зочин:
Хунийг ингэж дайрч болдог юм уу. Оорсдоо ондог шиг амьтад юм байх даа. монгол хун д байна. Та нар хятадууд руу дайраач. Элбэгдорж мэтийн хогнууд руу дайрч чадах уу
2016-03-21
Бултах:
уул голын эрэг дээрх “Ривер Гарден”д 7өрөө байР, Олимп хотхоны байр гэх мэт 6 байраа зараад бултаач ээ нохой минь
2016-03-21
Бултах:
уул голын эрэг дээрх “Ривер Гарден”д 7өрөө байР, Олимп хотхоны байр гэх мэт 6 байраа зараад бултаач ээ нохой минь
2016-03-21
Зочин:
Тэр өмөөрөөд бгаа хүмүүс нь хамт идэж ууцан юм биш үү. Хэрвээ тэгээгүй л юм бол юу ч хийгээгүй нутаг орноо харийханд зарж байгаа хүнийг юундаа өмөөрөөд бгаан бэ.
2016-03-21
ГАНАА:
ЭНЭ ХҮН ШОРОНД ЯВНА ДАА ИХ ОЛОН ХҮНЭЭС АВИЛГАЛ АВСАНЫГ НАМЫН НӨХӨДҮҮД НЬ ИЛЧИЛЖ ХОЛБОГДОХ ГАЗАРТ НЬ ӨРГӨДӨЛ ӨГСӨН БАЙНА ЛЭЭ
2016-03-21
ОДОО ЯАНА:
ЭНЭ ХҮН ШОРОНД ЯВНА ДАА ИХ ОЛОН ХҮНЭЭС АВИЛГАЛ АВСАНЫГ НАМЫН НӨХӨДҮҮД НЬ ИЛЧИЛЖ ХОЛБОГДОХ ГАЗАРТ НЬ ӨРГӨДӨЛ ӨГСӨН БАЙНА ЛЭЭ
2016-03-21
ОДОО ЯАНА:
ЭНЭ ХҮН ШОРОНД ЯВНА ДАА ИХ ОЛОН ХҮНЭЭС АВИЛГАЛ АВСАНЫГ НАМЫН НӨХӨДҮҮД НЬ ИЛЧИЛЖ ХОЛБОГДОХ ГАЗАРТ НЬ ӨРГӨДӨЛ ӨГСӨН БАЙНА ЛЭЭ
2016-03-21
Зочин:
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.5 ТЭРБУМААР ЧАНАРГҮЙ 2 КМ ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВЬСАН ИЛҮҮ МӨНГИЙГ ТА ИДЭВ ҮҮ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГАРУУД ИДЭВ ҮҮ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
2016-03-21
Зочин:
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.5 ТЭРБУМААР ЧАНАРГҮЙ 2 КМ ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВЬСАН ИЛҮҮ МӨНГИЙГ ТА ИДЭВ ҮҮ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГАРУУД ИДЭВ ҮҮ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
2016-03-21
СҮХЭЭ:
АЗИЙН ХӨГЖЛИЙН МӨНГӨӨР БАРЬСАН ЗАМ НЬ 6 САР БОЛОХГҮЙ ЭВДЭРЭЭД ДУУСЛАА ИЙМ ЧАНАРГҮЙ ЗАМ ХИЙЖ АРД ИРГЭДИЙГ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ
2016-03-21
Zochin:
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт нялх биетэй ээж нь, нярай 8 сартай хүүхэд нь хоёулаа улаан бурхан өвчинөөр хүндээр өвчилж, хэвтээд эмч нар минь чадлынхаа хирээр өдөр шөнөгүй тэмцэж, энэ аюулт өвчнөөсэх үр хоёрыг аварсанд талархаж байна
2016-03-21
Зочин:
Туул голын эрэг дээрх “Ривер Гарден”д 7өрөө байр авсаныг Барилга барьсан компани нь нотолдог гэсэн Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй
2016-03-21
Зочин:
ТЕНДЕР-ээ аймгийн иргэддээ олгооч ээ. хувааж идхээ болимоор юм аа.
2016-03-21
Хуягаа:
Бавгын яг үнэн төрхийг бичжээ. Бавга гэнэт нутгаа санасан хүний дүр эсгэхээр аль 90ээд онд зүүн 3 аймгийг хангах хүчин чадалтай мах комбинатыг хувьчилж аваад яасан билээ, тийм л нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүн юм бол хаа хамаагүй сэлэнгийг хөгжүүлж байхаар тэндэхийн ард түмэнд хайр зарлаж Монголын төмрийн хүдэр түүхийгээр зөөж хэдэн бор юмтай болсных яршиг нутагтаа нүүр бардам алхах нүүртэй үүднээс Сэлэнгээсээ нэр дэвшээч, нутгийн ахаараа оролдохоор, чи хужаа Баярцогттой нийлж их юм цохисон болохоор чадахгүй нь аргагүй дээ, тэгээд л ийм юм сэдэж байгаа хэрэг, чамд хөнгөн хоол чинь нутаг чинь санагдаж, Лоолой Та хоёр хамт явж байгаа гэхээр толгойд ер буухаүй юм. Сэтгэл сайн явбал алсын хараа өөрөө чамаас гаргаж байгаа мөнгө шиг чинь их юм шаардаггүй юм. Төрийг удирдаж нэр төртэй явсан ахмадуудынхаа бичсэн номыг уншаарай Тийм түүхийг бүтээх хувь дутах байх, яагаад гэвэл чамаас тийм ухаан төрөхгүй, хажуу тойрны хүмүүсийг чинь харахаар Харин мөнгө цацаад гарч болохыг үгүйсгэхгүй, хариу тө
2016-03-21
Зочин:
Засаг ноён таны амлалтийн хэддэн хувь нь биелсэн бэ? Өнөөдөр Дорноговь аймагт таний тууз хайчиласан ажлын хэдэн хувь нь амжилттай хэрэгжисэн бэ? Аймаг орон нутагт цагийн байдал хүндрэлтэй байхад хэдий хэрий хандив туслалцаа хүргүүлсэн бэ?
2016-03-21
хаана ч хэлнэ:
Sumiin zasag darga ajilaa hiigeechee baahan tusuv hurimtluulchaad zeelee uguuchee
2016-03-21
Зочин:
Нутаг орон нь хүндрэлтэй байдахд Намынхаа нөхдүүдтэй хурал чуулганд яваад ихийг хийж бүтээсэн дүр зураг үлдээж явах юм. Энэ нутгаа эзэнгүй орхиж явах юм
2016-03-21
ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ:
50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГЭЭ ДУУСГААЧЭЭ
2016-03-21
НОХОЙ:
ГАЛАА ГЭЖ НОХОЙН БААС ДОРНОГОВИЙН ГАЗРЫГ ЗАРЖ ҮРЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ
2016-03-21
Зочин:
ИДЭЖ ХАНДАГГҮЙ БИРД ЮМАА
2016-03-21
СҮХЭЭ:
ТӨСВИЙН МӨНГИЙГ ИДЭЭД ГАНХУЯГ МАШ ОЛОН БАЙРТАЙ БОЛСОНЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ТОГТООГООД БАЙГАА ШҮҮ
2016-03-21
иргэн:
Замын-Үүдэд иргэдийг автбусаар гаргаж далдуур суртчилгаа явуулаж байн. Ийм байж болохгүй шүү дээ
2016-03-21
Tsogoo:
Ene bichij bui hun uuruu yu ch medehgvi hvn yum uu daa xi xi. Ganhuyag darga sain ajiillaj bga. Suhbaatar aimag bol sum l bsn shvv dee. Manai shand bol ded butets sain aimag.
2016-03-21
shandiin huu:
Za yasan Delgersaihan mini aisaar l bgaa um uu.shuud chinii zahialga gedeg ni todorhoi bna aa. Dornogovichuud hen ingej udur bur Ganhuyg sudlalaar mergeshij bgaag sain medne. Ug ni ih bungu tsatssan hun iim aahar shaahar umaar oroldoj bgaa chini Deegi chamaig l todorhoilj bgaa hereg shuu. Chinii huniig yaj darabtaldag mesejiig chini ard tumend ni delgeech.ymar es surthuuntai hun ih hural ruu temuulj bgaag harag,bas songuuliin ueer Deegii mini uuriinhuu buh muu muuhaig delguuleh umaa uuruu zahialaad bna daa, chi ch bas tiim gegeetei hun ch bish shuu dee, ih hurald suugaad chinii gegeereh ch yu l bol, hun huneeree horvoog tuulah habgiin gaihamshig daa hojuu ch gesen molgoig chini tsusdah muu uilee zogsoohgui bol, hulsnii heden hun chini chinii surgasan zabaar uur neg mungutei hund uilchlehiin tsagt chamaig amid ybahiin argagui l bolgohiig sain tungaagaarai Bavaga shar mini dee
2016-03-21
зочин:
Аливаа мэдээллийг бодит бус эх сурвалжаас хэн нэгний нэр төрд халдах зорилгоор бичих нь буруу юм. Халдварт өвчний тархалт их байгаа асуудлыг аймаг орон нутгийн зүгээс анхаарч тусалж дэмжин, эмнэлэгийн мэргэжилтэнүүд түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хичээж байгаа нь эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн ар гэрийхэнд мэдрэгдэж байна. Улс орон даяар тархаж байгаа энэ халдварт өвчнөөс бид үр хүүхэд, гэр бүлийнхэнээ хамгаалах нь чухал болохоос хэн нэгнийг буруутгаж, бусдаас буруу хайн, гүтгэх нь ёс суртахуунгуй мэт санагдана.
2016-03-21
зочин:
Аймгийн Засаг дарга харин ч их зүйл хийж байгаа юм шиг санагддаг. Ингэж худлаа баримтгүй хар мэдээлэл явуулахаа больвол таарна.
2016-03-21
үнэн:
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, халдвартын тасгийн ачаалал ихсэж, нэмэлт ор дэлгэсэнтэй холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад аймгийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн төсвийн нөөц хөрөнгөөс 5,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
2016-03-21
bi:
barimttai ym bicheechee, ymarch barimtgui zuilsiig l bicheed bh ym, hun gutgehees uuriig hj chaddaggui l ym bhdaa
2016-03-21
Доржоо:
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРЬСАН 2КМ ЗАМАА ТА ЗАСААРАЙ ИДЛЭЭ ИДЛЭЭ ГЭХЭД АРАЙ Л ИХ ИДСЭН БАЙНА ЛЭЭ. АРД ИРГЭДИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООРОЙ ГАНХУЯГАА
2016-03-21
Доржоо:
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРЬСАН 2КМ ЗАМАА ТА ЗАСААРАЙ ИДЛЭЭ ИДЛЭЭ ГЭХЭД АРАЙ Л ИХ ИДСЭН БАЙНА ЛЭЭ. АРД ИРГЭДИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООРОЙ ГАНХУЯГАА
2016-03-21
Зочин:
Замынүүдын газрыг Хятад гаруудад зарж их мөнгө олсон нөхөр дөө Аймагийн иргэд үзэн ядаж байгаа Одоо бүр гадуур явган ч явж чадахаа болисон доо хөөрхий
2016-03-21
Зочин:
Замынүүдын газрыг Хятад гаруудад зарж их мөнгө олсон нөхөр дөө Аймагийн иргэд үзэн ядаж байгаа Одоо бүр гадуур явган ч явж чадахаа болисон доо хөөрхий
2016-03-21
Галаа:
Дорноговьд үйл ажиллагаа явуулж байгаа Хятад компанийн мөнгөөр олон хүнийг гадаадад аялуулж сонгуулийнхаа шоуг хийж байгаа нөхөр дөө
2016-03-21
Галаа:
Дорноговьд үйл ажиллагаа явуулж байгаа Хятад компанийн мөнгөөр олон хүнийг гадаадад аялуулж сонгуулийнхаа шоуг хийж байгаа нөхөр дөө
2016-03-21
Үнэнийг эрэлхийлэгч:
Хэчнээн жил юу хийсэн нь нүдэнд ил байхад харсан ч хараагүй юм шиг өнгөрч, байшин байсан ч шон болгож хардаг сэтгэцээрээ ядууралд орсон хөөрхий амьтан. Ийм хүний ард хэн тархийг нь угааж суудаг болдоо.
2016-03-21
Зочин:
Мэдээний зохиогч алга. Сонгууль дохсон уед нэгийгээ дэгээдэх зорилготой захиалгат гэдэг нь харагдаад л байна даа. Ингэж новш юм бичихээ болохгуй
2016-03-21
БОДМООР ҮНЭН:
“Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг Дорноговиос явах бэлтгэлээ базааж буй П.Ганхуягт малчдын мал зудад үхэх, Улаан бурхан өвчинд үрээ алдах дээрээ тулаад байгаа эцэг эхийн зовлон хамааралгүй сэдэв болсон
2016-03-21
zochin:
Nutgiin huu gechihed nutgiinhniga tenegeer ni duudaj bhd chinii tsagaach gd bga Hun nutag ornii chine tuluu buh huch chadlaa zoriulan hicheej ajillaj bn. Irged teneg bish harin barimtgui Hun doromjlogch chi l uuriiguu...
2016-03-21
enkhtuya:
shal hudal meddeelel bh um yah geg ingej hyniig gytgedeg um bol do.Ene hun Dornogobi aimagt uy hiiseniig ni olon tymen medne dee naad zah l gehed Sain shand yamar saihan bolood baigaa bilee
2016-03-21
Матар Зоригоо:
Хийсэн бүтээсэн гээд байх тодруулаад гаргаад ирэх юм ховор шдээ. Гаргаж ирэх гээд хийсэн зүйлс эь эвдэрч хэмхрээд тоос болсон байгаа
2016-03-21
15 раунд гэдэг нэвтрүүлэгтээ хурдан ор:
15 раунд гэдэг нэвтрүүлэгтээ хурдан ор
2016-03-21
”:
Миний мэдэхийн Дорноговь аймаг хамгийн хөгжил сайтай, ажил сайтай аймаг гэж бодогддог, Гадаад харилцаа их сайн явж байгаа. Энэ засаг даргыг муулах сөрөг талын пи ар гараад эхэлчиж, хөөрхий цөөхөн монголчууд. Атаархуу, хорлоочин зангаасаа салах болоогүй юм байна. Энэ нийтлэл авторгүй байгаа нь хар төрүүлж байна.
2016-03-21
төрийн нэрийг барьж сонгуулийн сурталчилгаа хийгч:
арга хэмжээ авдаг бол авмиаар байна ,
2016-03-21
unen unen-d:
төрийн нэрийг барьж сонгуулийн ажилаа хийгээд байна
2016-03-21
unen unen:
Dornogovi bolon Zamiin uudiin zasgiin darga nar niilj ulziin neren dor irgediig hugjliin berhsheeltei undur nastan gh angilluud uusgej ereen luu ayluulaad bn enend neg arga hemjee awmaar bn
2016-03-21
иргэн:
улаан бурхан өвчин гараад нөхцөл байдал хүн байгааг хаа сайгүй мэдэж байгаа. эмч нар маань ээлжээр тулаа хийж гарч байна. иргэдээ чадах чинээгээр нь кроидортоо хүртэл авч ажиллаж байна. аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийн нөөц хөрөнгөөсөө тусламж дэмжлэг үзүүлж байгаа. ажил явдгаараа явж байгаа. нөхцөл байдал сараар үргэлжлэх бус, хормын дотор өөрчлөгдөж байгаа тул юм бичмээр санагдаад байгаа бол цаг минутаар нь мэдээллээ авч байх хэрэгтэй. сэтгүүчлийн ёс зүй гэдэг зүйлийг уландаа гишгэх хэрэггүй шүү. сонгууль болдгоороо л болно эргээд иргэд бид л үлдэнэ шүү дээ. хэдүүлхэнээ байж хийж байгаа нэгнийгээ ингэж хэлэгүй байвал сайн байна
2016-03-21
Gobiin zaluu:
Dornodoos irsen tsagaachdaa awaad zailaarai, galbadrakh geed huniig shalga naad hunii chini gar hul ni awsan gazriig ni naadh tsaash ni bolgoj hurungu bolgodog hun ni shuu, odoo buur dawraad hamaatnuudaa awchiraad tawitsan, unendee dornogobid yu uurchlugdsiin huwiihan heden oron suuts l barisan uur yu hiisiin teghed busad aimguudiig ni har yaaj uurchlugduj bna, irged ni ch gej teneg yumnuud neg shon zootson bhad l manai nutag hugjij bna ch geh shig erguu yumnuud
2016-03-21
zochin:
Ene hunii hiisen buteesen, shiidwerlesen zuils ni her ih bilede. Harin PR hiij bga nuhduud tegtlee ih aij bga ym bhda...
2016-03-21
Зочин:
Ийм арчаагүй худал мэдээллээр баалах гээд дөнгөхгүй дээ. Маш их анхаарал тавьж ажиллаж байгаа шүү. Шийдвэрлэх ёстой мөнгийг нь ч шийдэж байгаа. Үндэслэлтэй мэдээлэл тавьмаар байна шүү шуудынхаан. Сонгуулийн сөрөг пиар тавихаа болио. Хүмүүс тэнэг биш
2016-03-21
bi:
ywtsgui songuuliin har pr hiij bhr oyunlag zuild munguu zarwal ard tumen uuruur harj ta narig demjij magadgui de
2016-03-21
Зочин:
хэнд ч хэрэггүй хар Пи Ар хийж байхаар, арай өөр зүйлд мөнгө, цаг заваа зарвал хүмүүс арай өөрөөр харах байхдаасонгуулиа гэж
2016-03-21
Зочин:
Сонгуульд нэр горилж байгаа арчаагүй юмнууд худал мэдээлэл бичихээ болиоч ээ. Эх сурвалжгүй мэдээлэл хүлээж авдаг шууд.мн хариуцлагаа хүлээх хэрэгтэй дээ
2016-03-21
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk:
kkkkkkkkkkkkkk
Хуягаа:
Бавгын яг үнэн төрхийг бичжээ. Бавга гэнэт нутгаа санасан хүний дүр эсгэхээр аль 90ээд онд зүүн 3 аймгийг хангах хүчин чадалтай мах комбинатыг хувьчилж аваад яасан билээ, тийм л нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүн юм бол хаа хамаагүй сэлэнгийг хөгжүүлж байхаар тэндэхийн ард түмэнд хайр зарлаж Монголын төмрийн хүдэр түүхийгээр зөөж хэдэн бор юмтай болсных яршиг нутагтаа нүүр бардам алхах нүүртэй үүднээс Сэлэнгээсээ нэр дэвшээч, нутгийн ахаараа оролдохоор, чи хужаа Баярцогттой нийлж их юм цохисон болохоор чадахгүй нь аргагүй дээ, тэгээд л ийм юм сэдэж байгаа хэрэг, чамд хөнгөн хоол чинь нутаг чинь санагдаж, Лоолой Та хоёр хамт явж байгаа гэхээр толгойд ер буухаүй юм. Сэтгэл сайн явбал алсын хараа өөрөө чамаас гаргаж байгаа мөнгө шиг чинь их юм шаардаггүй юм. Төрийг удирдаж нэр төртэй явсан ахмадуудынхаа бичсэн номыг уншаарай Тийм түүхийг бүтээх хувь дутах байх, яагаад гэвэл чамаас тийм ухаан төрөхгүй, хажуу тойрны хүмүүсийг чинь харахаар Харин мөнгө цацаад гарч болохыг үгүйсгэхгүй, хариу тө
shandiin huu:
Za yasan Delgersaihan mini aisaar l bgaa um uu.shuud chinii zahialga gedeg ni todorhoi bna aa. Dornogovichuud hen ingej udur bur Ganhuyg sudlalaar mergeshij bgaag sain medne. Ug ni ih bungu tsatssan hun iim aahar shaahar umaar oroldoj bgaa chini Deegi chamaig l todorhoilj bgaa hereg shuu. Chinii huniig yaj darabtaldag mesejiig chini ard tumend ni delgeech.ymar es surthuuntai hun ih hural ruu temuulj bgaag harag,bas songuuliin ueer Deegii mini uuriinhuu buh muu muuhaig delguuleh umaa uuruu zahialaad bna daa, chi ch bas tiim gegeetei hun ch bish shuu dee, ih hurald suugaad chinii gegeereh ch yu l bol, hun huneeree horvoog tuulah habgiin gaihamshig daa hojuu ch gesen molgoig chini tsusdah muu uilee zogsoohgui bol, hulsnii heden hun chini chinii surgasan zabaar uur neg mungutei hund uilchlehiin tsagt chamaig amid ybahiin argagui l bolgohiig sain tungaagaarai Bavaga shar mini dee