Усны салбарт тулгамдсан 10 асуудлыг нэрлэлээ
2016-03-21

 

Маргааш дэлхийн Усны өдөр тохионо. 1993 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ.

 

Манай улс энэ өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жилийн усны өдрийг "Ус ба ажил" уриан дор тэмдэглэхээр болсныг "Усны түншлэл" ТББ-аас мэдээллээ.

 

Манай улс жилд 7000 сая шоо метр ус ашигладаг аж. Энэ нь нийт усны нөөцийн 5 хувь гэсэн үг. Усны нөөцийнхөө багахан хувийг ашигладаг ч тулгамдсан асуудал нь түүнээс их болсныг усны салбарынхан хэлж байна. 

 

Улаанбаатар хотын усны хэрэглээ 2030 онд 420 мянган м/куб болох ёстой. Гэтэл байгаа нөөц нь 230 мянган м/куб, цаана нь 190 мянган м/куб ус дутна. Үүнийг хаанаас авах вэ? 

 

Усны салбар эзэнгүйдэж, 2017 он гэхэд Улаанбаатар хот усны хомсдолд орж болзошгүйг тус ТББ-ынхан дуулгав. Өнөөдөр цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлаж байгаа бол 2017 он гэхэд усыг хязгаарлаж болзошгүй байдал үүсээд буй учраас усны асуудалд төр засаг, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг анхаарахыг хүссэн юм. 

 

"Усны түншлэл" ТББ-аас өнөөдөр усны салбарт тулгамдаж буй ТОП 10 асуудлыг нэрлэлээ.

1. Усны менежмент

2.Усны аюулгүй байдал

3.Усны засаглал, удирдлага, зохион байгуулалт

4.Усны боловсрол

5.Ус хангамж, ариун цэврийн байгууламж

6.Усны бохирдол

7.Усны ухаалаг хэрэглээ

8.Усны чанар, эрүүл ахуй

9.Уур амьсгалын өөрчлөлт

10.Усны үнэ цэнэ, үнэлэмж .

 

Эдгээр 10 асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэх зүй ёсны шаардлага болж буй аж. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин