Ш.Эрдэнэтуяаг батлан даалтад гаргажээ
2016-03-21

"Түмэн хишигтэн" төслийн удирдагч Ш.Эрдэнэтуяаг батлан даалтад гаргажээ. Түүнийг өнгөрөгч баасан гаргийн үүрээр 04:00 цагт баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдэд өгч байсан. 

 

Тэгвэл Ш.Эрдэнтуяаг хотоос гарах гэж байхад нь саатуулж, сэжигтнээр тооцож байцаалт аваад батлан даалтад гаргасан гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэв. 

 

Харин Х.Баттулга гишүүний туслах Л.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан юм. 

 

Цагдаагийн байгууллагаас Л.Түвшинжаргалын гэрт нэгжлэгийг прокурорын зөвшөөрлөөр, хуулийн дагуу хөндлөнгийн гэрчийг байлцуулан хийжээ. Л.Түвшинжаргал нь бага насны хүүхэдтэй боловч ЭБШХ-ийн ял хойшлуулах заалтыг хэрэглэж, түүнийг батлан даалтад гаргах боломжгүй юм. Учир нь ЭБШХ-ийн 68.2-д заасан үндэслэлийн дагуу мөрдөн байцаагч цагдан хорих саналаа прокурорт танилцуулж, прокурор үндэслэлтэй хэмээн үзэж шүүхэд танилцуулснаар цагдан хорих шийдвэр гарсан байна. 

 

Хуульд зааснаар цагдан хорих арга хэмжээ нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад учруулахгүй, цаашид гэмт хэрэг дахин шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилготой байдаг. 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хөхүл эмэгтэйд хоридог хөхүүл биү байсан ч хорих ямар хэрэгтэй юм вэ хүүхнүүд хаачих вэ дээ хүн алах гээд бгаа хүнийг л хорих сётой биз дээ,, арай ч дээ энэ эрхийг өгсөн прокурарын нэрийг зарлах хэрэгтэй хүмүүс жигшиг
2016-03-21