“Миний ээж” тоглолт болно
2016-03-21

Дуу хөгжмийн багш  Б.Амарбаяр ээжийн тухай дуунуудаас бүрдсэн “Миний ээж” хүүхдийн дууны бие даасан тоглолтоо гуравдугаар сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд хийхээр болжээ. Тоглолтод хорь гаруй хүүхдийн дуу дуулагдах аж. Эдгээр дуунуудын аяыг “Шинэ Монгол” бага сургуулийн дуу хөгжмийн багш Б.Амарбаяр багш зохиожээ. Мөн тус сургуулийн нэгээс тавдугаар ангийн тавь гаруй сурагч энэхүү тоглолтод оролцох юм байна. Тэрбээр СУИС-ийг 2005 онд хөгжмийн багш, найруулагчаар төгссөнөөсөө хойш хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн байна. Б.Амарбаяр багш өнгөрсөн жил хүүхдийн дуунаас бүрдсэн CD гаргаж байсан төдийгүй энэ тоглолтоороо CD-ний баяраа давхар хийж байгаа ажээ.

 

Shuud.mn
Сонин хачин