Хар хайрцагны мэдээллийг тайлах боломжгүй
2016-03-21

Дубайгаас хөөрсөн “Fly Dubai” компанийн “Boeing 737-800”  онгоц Ростов хотноо сүйрч 62 хүн амиа алдсан. Ослын газар ажиллаж буй шинжээчид онгоцны хоёр хар хайрцаг олжээ. Дэлбэрэлтээс болж хар хайрцагнууд их гэмтсэн учир мэдээллийг нь тайлах боломжгүй болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. “Ослын шалтгааныг тодруулах боломжгүй болоод байна. Учир нь нисгэгчийн кабины хэсгийн хар хайрцаг их гэмтсэн. Засварлах ямар ч боломжгүй гэх дүгнэлтийг Москвагийн шинжээчид гаргаад байна” хэмээн ахлах шинжээч мэдэгдэв.

 

Мэдээллийг нь тайлах боломжгүй болоод буй уг хар хайрцагнуудыг Франц руу илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Осолдсон онгоцыг АНУ-д үйдвэрлэж, Францад угсарчээ.  Ерөнхийлөгч В.Путин онгоцны ослын шалтгааныг хурдан илрүүлэхийг үүрэгдэж, өчигдөр Батлан хамгаалах яамны удирдлагуудыг уг асуудлаар хүлээн авч уулзжээ.

 

Онгоц буулт хийх үедээ дэлбэрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин