Монголчууд тун удахгүй дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй байгалийн хийг ашигладаг болно
2016-03-22

Дэлхийн банкны санхүү­жил­тээр “Нүүрснээс нийлэг байга­лийн хий үйлдвэрлэх үйлд­вэрийн техник, эдийн засгийн үндэс­лэл боловсруулах” болон “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Цэрэнноровтой ярилцлаа.
 


-Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх асуудал өмнө нь их яригдаж байсан. Энэ удаагийн төсөл юугаараа онцлог болж байгаа юм бол?

-Дэлхий нийтээрээ түүхий нүүрсийг ашиглахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсийг боловсруулж арай өөр эх үүсвэр болгож, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх чиглэл рүү явж байгаа. Тэгвэл манай Монгол Улс ч гэсэн энэ чиглэл рүү ажиллаж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах эхлэл нь тавигдаж байна. Тодруулбал, өнөөдөр /өчигдөр/ “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” болон “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлэх төслүүдэд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл, “Green trends” төслийн гүйцэтгэх захирал Н.Энхбаясгалан, “Wuhuan Engneering” компанийн төлөөллүүд төсөлд гарын үсэг зурлаа. Ер нь энэ асуудал өмнө нь ч яригддаг байсан. Олон ч төсөл хэрэгжиж, судалгаанууд хийгдэж байсан. Гэхдээ энэ удаад байгалийн хийн үйлдвэр барих ажилд Дэлхийн банкны зүгээс ач холбогдол өгч, санхүүжүүлж байгаагаараа онцлогтой.


-Нүүрснээс гаргаж авах нийлэг байгалийн хийг хаана, хаана ашиглаж болох вэ?

-Төслийн хүрээнд нүүрсийг боловсруулаад, байгалийн хий гаргах болно. Бид нүүрснээс гаргаж авдаг нийлэг байгалийн хийг синтетик хий гэж ярьдаг. Энэхүү синтетик хийг гаргаж авснаар маш олон талын ач холбогдолтой. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх, өөрийн улсад хийн түлшний эх үүсвэртэй болгож, импортыг багасгаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. 


Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 95 хувийг ашигладаг нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот болон эдийн засгийн төвийн бүсэд орших томоохон суурин газрын хэрэглэгчдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах, төвлөрсөн дулаан хангамжийн системээр хангагддаг төвийн болон захын дүүргүүдийн оршин суугчид болон тэнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн буюу үйлчилгээний газруудыг байгалийн хийгээр хангах шинэ шат руу орно. Дэлхийн газрын зургаасаа харахаар Монгол Улс байгалийн хий хэрэглэдэггүй цагаанаар тэмдэглэгдсэн хэвээр байгаа цөөхөн улсын нэг. Гэтэл Монгол Улс өөрөө нүүрсний асар баялаг нөөцтэй. Нүүрсийг хатуу хэлбэрээр ойлгодог байсан бол одоо байгаль орчинд хор нөлөө багатай хий хэлбэрээр ашиглах боломж бүрдэж байгаа. 


Түүнчлэн авто тээвэрт ч ашиглаж болно. Манай улсын нийтийн тээврийн хэрэгсэл, автомашины насжилт өндөртэйн улмаас автомашинаас гарах утаа нь агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Тэгвэл байгалийн нийлэг хийг  тээврийн хэрэгсэлд ашиглах нь өндөр ач холбогдолтой гэсэн үг. Тиймээс ч хүний амьдралын алхам тутамд ашиглагдах түлшний эх үүсвэр болох байгалийн нийлэг хийн талаар бид ярилцаж, үүнийг гаргаж авах үйлдвэр байгуулах, ямар хүчин чадалтай байх, хаана байрших ёстой, ямар нүүрсэнд тохирох, Монгол Улсын хэрэглээ хэр байна гээд бүх эдийн засгийн судалгаа, ТЭЗҮ-ийг гаргах ажлыг хийхээр болж байна. 


-Үйлдвэрийн ТЭЗҮ-тэй зэрэг­цээд байгаль орчин, нийг­мийн нөлөөллийн үнэлгээг хийж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Дэлхийн банкнаас ТЭЗҮ-тэй зэрэгцээд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийхийг шаарддаг. Учир нь эдгээрийг хамтад нь хийж байж тус төсөл олон улсын хэмжээний банк санхүүгийн байгууллагуудын шаардлагыг хангах боломжтой болдог. Манай улсад зөвхөн байгаль орчны үнэлгээг л хийдэг. Гэтэл дэлхий дахинд давхар хийгээд явдаг. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-г нь хийж байгаа компани байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байгаа компанитай хамтраад асуудлаа шийдэх ёстой. Байгаль орчны үнэлгээ гэхэд тухайн орон нутгийн иргэдээс санал авна. Иргэдээс авсан санал нь Дэлхийн банкнаас дэмжигдэж байж төслийн ажил үргэлжилнэ. Өмнө нь ямар нэгэн төслийг захиалагчтай нь яриад л, нэг газрыг сонгочихоод л яваад өгдөг байсан. Тэгвэл одоо орон нутгийн иргэдийн саналыг аваад, тухайн үйлдвэр баригдсанаараа ажлын байр бий болгох уу, иргэдийн эрүүл мэнд болоод нийгмийн асуудал нь хэрхэн шийдэгдэх эсэх зэрэг үнэлгээнүүд хамт хийгдээд явах болно. 


-Тэгвэл дэлхийн жишигт нийцүүлсэн ТЭЗҮ-гээр дараа нь үйлдвэр барих тендерийг олон улсын төвшинд зарлаж болох уу?

-Ингэж үнэлгээ хийгдсэн төсөл дэлхийн санхүүгийн бай­­гуул­­лагуудаас тавигддаг ТЭЗҮ-ийн шаардлагыг хангаж бай­­гаа. Тиймээс энэхүү үйлд­вэ­­рийн ТЭЗҮ-г хийгдсэний да­раа тухайн ТЭЗҮ-ээр тендер зар­лаад үйлдвэрийг барих хөрөн­гө оруулагчийг бид сонгох боломж­той болно. Сонгогдсон хөрөн­гө оруулагч мөн энэхүү ТЭҮЗ-г ашиглаад, санхүүжилт бос­гох бүрэн боломжтой гээд олон талын ашигтай цогц ажил болж байгаа юм. Тиймээс  энэ удаагийн хийж байгаа ТЭЗҮ нь дэлхийн банк, олон улсын банкуудад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны баримт бичиг болно гэж ойлгож болно. Өмнө нь ийм цогц байгаагүй учир хэчнээн хөрөнгө мөнгө гаргаад ТЭЗҮ хийсэн ч олон улсаас хөрөнгө мөнгө босгож чаддаггүй байдалтай байсан. Тэгвэл бид одоо дэлхий нийтийн жишгээр хийж байгаа бөгөөд шаардагдах хөрөнгө мөнгийг Дэлхийн банк гаргаад явж байна. Энэ нь Монгол Улсын ирээдүй гэгээлэг байх боломжийг нэмэгдүүлж байгаа үйл явдал болж байгаа юм. 


-Төсөл хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа юм бэ?

-“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн тех­ник, эдийн засгийн үндэслэл боловс­­руу­лах” төсөл 1.6 сая долларын өртөгтэйгөөр хийг­дэ­­хээр байгаа. Харин “Байгаль ор­чин, нийгмийн нөлөөллийн үнэл­­гээ” төслийг хувьд 250-300 мян­ган ам.доллараар хийгдэх бол­но. Тиймээс нийтдээ 1.8 сая ам.дол­ларын санхүүжилтээр энэхүү хоёр төсөл хийгдэж дуусах ёстой. 

-Эдгээр төслүүд хэдий хугацаанд үргэлжлэх тооцоо­той байгаа вэ?

-Бидний тооцоолж байгаагаар 12 сарын хугацаанд хийж дуусахаар байгаа. Хэрвээ ажил нь амжилттай байвал үүнээс ч өмнө дуусах бүрэн боломжтой. Гэхдээ олон  улсад тавигддаг шаардлагаараа орон нутгийн иргэдтэй уулзах, тэдгээрийн саналыг тусгах, түүнийг нь Дэлхийн банк хэлэлцээд улмаар тухайн асуудлыг дахин орон нутаг дээр хэлэлцэх зэрэг үе шаттай олон ажил хийгддэг. Тиймээс нэлээд хугацаа шаардах байх. 


-Хэрвээ байгалийн хий гар­гаж авах үйлдвэр амжилт­тай болбол үүнийг дагаад ямар үйлд­вэрлэл хөгжих боломжтой вэ?

-Ер нь нүүрс бол агуу бүтээгдэхүүн. Бүх төрлийн органик өөртөө агуулсан байдаг. Тухайлбал, боловсруулалт хий­гээд хий хэлбэрт шилжүүлж болно. Мөн боловсруулалт хийгээд бензин, дизель гаргаж авах жишээтэй. Монгол Улс зөвхөн ашигт малтмалаа ашиглана гэх биш. Бидний том нөөц боломж болох нүүрсээ ашиглах бүрэн боломжтой. Хэрвээ байгалийн нийлэг хий гаргах үйлдвэр амжилттай болбол үүнийг дагаад нефть, химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих болно. Түүнчлэн бордооны үйлдвэр баригдаад, дотооддоо бордоогоо үйлдвэрлэх боломжтой. Бүх төрлийн пластик, тэсрэх, будагны гээд олон төрлийн материал хийгдэнэ. Ер нь нүүрсийг түүхийгээр нь ашиглах асуудал дэлхийн хэмжээнд хэцүү болж байгаа. Тиймээс ч нүүрсээ аль болох л хямдруулж байна. Гэхдээ бидэнд илүү их боломжүүд бий болж байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Япон улсын эдийн засгийн газраас төлөөлөгчид ирж “Нүүрсний цэвэр технологи” буюу “Clean coal technology” гээд том хэмжээний уулзалт хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд нь “Танай улсын том нөөц нүүрс юм байна. Нүүрсээ ашиглаж чадвал ирээдүйн Кувейтүүд болж чадна. Бид үүнд туслах боломжтой” гэж хэлсэн. Ер нь олон улсын Засгийн газар манай улсын нүүрсээ боловсруулах асуудлыг дэмжиж байгаа. 


-Байгалийн нийлэг хий нь одоо ашиглаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийгээс давуу талтай юу?

-Байгалийн хийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Байгаль орчинд хамгийн ээлтэй, утаа тортог гардаггүй хий гэдэг. Тиймээс ч олон улсад хамгийн өргөнөөр ашиглагдаж байгаа эрчим хүчний эх үүсвэр юм. Үүнээс бид цахилгаанаа ч, дулаанаа ч гаргаж авна. Одоо бол монголчууд шингэрүүлсэн шатдаг хий буюу баллонтой хийг хэрэглэдэг. Тэгвэл бид үүнээс хэд дахин илүү байгаль орчинд ээлтэй хийг хэрэглээнд нэвтрүүлэх болно. Манай улсад тэртэй тэргүй бүх эх үүсвэр нь тавигдчихсан. Учир нь шингэрүүлсэн шатдаг хийн компаниуд хүмүүст хийн хэрэглээг ойлгуулчихсан байгаа. Тиймээс тун удахгүй эх орондоо үйлдвэрлэгдсэн байгалийн хийг хямд үнээр, өргөн хүрээнд ашиглах боломжтой болно.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Отгонмягмар
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hamgiim gol ni ajil hereg bolgoh ni chuhal baina.
2016-03-22
Зочин:
шаа шаа
2016-03-22
Зочин:
Одоо болио, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэч чинь ойрын 20 жилдээ монголчуудын барж идэх хоол биш. ТЭЗҮ нэрээ битгий төсвийн мөнгө цохих гээд бай. Та нарыг сайн мэднэ. Тос боловсруулах үйлдвэрээ ч барьж чадахгүй байж.
2016-03-22
Зочин:
ЭНХБААТАР ГЭГЧ ХАЛЗАН ТОЛГОЙТ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ТЭЗҮ ХИЙЛГЭХ НЭРЭЭР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН МӨНГИЙГ ЦАЦАЖ МӨНГӨ УГААЖ БАЙГААГ ОЛОН ХҮН МЭДНЭ ШДЭЭ. ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЧУУД ЗЭЭЛИЙГ НЬ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ТӨЛЖ ЭХЭЛНЭ ДЭЭ ХӨӨРХИЙ
2016-03-22
Зочин:
Хийг хямд үнээр өргөн хүрээнд ашиглах мөрөөдөл хэр бодитойг мэдэртлээ ч маш их хөрөнгө мөнгө урсана, өчнөөн их эрсдэл бий болно доо.
2016-03-22
Зочин:
Энхбаатар гэгч халзан толгойт хэнд ч хэрэггүй ТЭЗҮ хийлгэх нэрээр Дэлхийн банкны төслийн мөнгийг цацаж мөнгө угааж байгааг олон хүн мэднэ шдээ. Хэдхэн жилийн дараа монголчууд зээлийг нь хүүтэй нь хамт төлж эхэлнэ дээ хөөрхий
2016-03-22
Зочин:
Tusul nereer mungo husaj mus doloolgoj ba
2016-03-22
зочин:
шилний цаанаас чихэр долоолгож байгаа биз дээ. сонгууль дөхөхөөр толгойдоо орсон бүхнийг хэн ч бай хамаагүй л бурах юм даа.
2016-03-22
tseesh:
chind sonsgolontoi medee bna zaluuchuuddaa amjilt husei dood nuhurt helehed tsagaaniig bitgii harluulj bai yasan amnii beleggui chatsaga ve
2016-03-22
зочин:
энэ харах царайны чацга царайлсан, сонгууль ойртоод цүнхийг нь барьдаг дарга нэртэй хүнэнцэрүүдийнхээ өмнөөс юу ч гэж ярихад бэлэн болжээ
2016-03-22
Зочин:
СОНГУУЛЬ ОЙРТООД ЮУ ГЭЖ ХУДЛАА ЯРИХ ВЭЭ ГЭЖ ӨДРИЙН БОДОЛ ШӨНИЙН ЗҮҮД. ТУН УДАХГҮЙ ГЭЖ ХУДЛАА ШААХАА БОЛЬ, ХЭТ НЬ БОЛ ТА НАРТАЙ ТА НАРГҮЙ БАЙГАЛЫН ХИЙН НӨӨЦӨӨ АШИГЛАХ НЬ МЭДЭЭЖ. ТАНАЙ ЭРДЭНЭБАТ ГЭЖ БУХАНДАЙ САЙД ДОЛЛАРЫГ МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО, НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТУН УДУАХГҮЙ БОР-ӨНДӨРТ БАРЬЧИХНА ГЭЖ ХҮҮХЭД ШИГ ХУДЛАА ЯРИАД ЯВАХ ЮМАА, ОДОО ТА НАРТ ХУУРТАХ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ БАЙХАА.
2016-03-22
Зочин:
MANAI MONGOLCHUUDYN KHENEGGUY TENEG ZAND ERUUSUU TOKHIROKHGUY TULSH , HEG UDUR KHEDEN ARWAARAA DELBERCH DUUSNA
2016-03-22