Хоёр хүлээлт
2016-03-22

Нийгэмд хоёр хүлээлт бий болжээ. Хоёулаа улс төрийн хүрээнд бий болсон хүлээлт. Нэг нь Х.Батулга гишүүн түүний хүрээг хамарсан баривчилгааны хариуд хийх алхам ба мэдэгдэл. Удаах нь мөн л улс төржсөн буюу МАХН-ын дарга Н.Энхбаяр ба түүнд гурван ч хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж хилээр гарах эрхийг нь хаачихаад байгаа АТГ-ын хооронд болох халз уулзалтын төсөөлөл. Дахин оймс гозолзох уу буюу сонгууль дөхөхөөр дээд хүрээний баривчилгаа их болдогт ихээр дассан этгээд хүлээлт ч гэж болно.

 

Н.Энхбаяр болон түүний тойрон хүрээлэгчдийн урвалт, шарвалт мөнгө нэхүүлж зовж явсан тухай өчлүүд. Үүний ард өдөр өдрөөр түүнд ойртож буй АТГ-ын зүгээс ямар алхам хийх бол гэдэг өрнөөд эхлэхээрээ нийгмийн анхааралд байх л сэдэв болчихоод байна. Олны анхаарал төвлөрөөд байгаа энэ таагүй сэдвүүд бол өнөө бидний энэ цаг үеийн тусгал гэж болохоор.

 

Эдийн засагт бол ямар нэг хүлээлт сэргэлт сэвийлт бараг байхгүй. Оюутолгойн далд уурхайгаас чихэнд наагаад байсан 4 тэрбумыг хааяа асуухаас цаашгүй болсон. Ерөнхий сайдын босгосон 250 сая ам.долларын зээлээр засаг сонгууль хүртэл тэсэхээр шийдсэн бололтой.

 

Нэг км рэйс төмөр тавиагүй ч нэлээн их шороо овоолж далан босгоод орхисон шинэ төмөр зам баян хүнийг балаг тойрохгүй гэдэг болсон бололтой. Энэ тойрогт үүссэн хэрэг болоод хүчний байгууллагын шийдэмгий ажиллагаа нь зүгээр нэг сүржигнэл биш гэдгийг хэвлэлийнхэн нотлох гэж янз бүрээр л гөвж байна.

 

Энэ хэрэгт Женко болон зөвлөх А.Гансүх нар ямар ч но-гүй цэвэр гэж бооцоо тавьж өмгөөлөхөд хүнд болсон баримтуудыг хэвлэлүүд ойр ойрхон гаргаж тавих боллоо. Төмөр зам барина гэж цохон төрийн сангаас гарсан хэдэн зуун сая ам.доллар хийгээд энэ тойрогт хэдэн хүн хамрагдаад байгаа, ямар гэрээ нь но-той байж болох талаар нурших нь илүүц биз. Бараг өдөр бүр эдгээр тоог янз бүрээр угаан урьд хойно нь оруулан хэвлэл сайтууд мөлжсөөр байгаа.

 

“Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор эмэгтэйчүүд, туслахыг барьж хориод байна... Би удахгүй бүгдийг нь илчилнэ”  гэсэн Х.Баттулга гишүүний эрс мэдэгдэл түүний зүгээс хийх хариу арга хэмжээний хүлээлтийг бий болгосон.

 

Магадгүй эхнийх нь “Жудагт Монгол” холбооноос Монгол Улсын сайд М.Энхсайханыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсанаа мэдэгдсэнийг энд хэлж болохоор. Харин Н.Энхсайхан “хулгайгаа зүгээр шалгуул” гэсэн ба ерөөсөө Монголд төмөр зам тавих бодол Женко талынханд байгаагүй гэж мэдэгдэв. Ойрын 10 жилдээ энэ бүтэхгүй болсон гэж харж буйгаа хэвлэлээр хэлжээ.

 

Түүний хувьд Мега төслүүдийг гардаж буй сайдын хувьд Тавантолгойг хөдөлгөх улаан шугаман дээр гарч ирээд Их хурлын даргад алхдуулсан гэдгээрээ энд дуугарч буй үг бүр нь олон нийтэд тод хүрч байгаа юм. Бас өрнөж буй хэрэг явдал дээр Н.Энхсайханы байр суурь мэдэгдлүүдээр харах юм бол МҮАН-ын зүгээс эвслийг задлах ямар нэг алхам хийх боломжгүй буюу төмөр зам Тавантолгойн гогцоо эрчлээг гаргатлаа МУ-ын сайд гэдэг сэнтий дээрээ байхаар үзэж байгаа нь тодорхой болж байна. Энэ хүслээрээ АН-д барьцаалагдсан буй тул өөр намуудтай шууд нэгдэх эвсэх асуудал ч бодитой болтлоо удах юм.  

 

Үүнийг батлах зүйл бол өчигдрийн Л.Цог, Г.Уянга нарыг эвслийн бүлгээс элэг бурууллаа гэнгүүт Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хамтран хийсэн мэдэгдэл. Эвсэл задрахгүй ба харин сайдуудыг оролдсон тохиолдолд шууд задлах буюу Засгийг огцруулна гэсэн шантаажийг энэ мэдэгдэлдээ тун тодорхой оруулж өгчээ. Хоёулаа сайдын квотоо манаж үлдээд сонгууль хүргэхээр шийдэж, одоо бол үүндээ бүр улайрч байгаа бололтой.

 

Л.Цог, Г.Уянга нарын эвслийн бүлгээсээ гарч буй алхам бол одоо өрнөж буй тулааны нэг талаас өгсөн сануулга алхам буюу “хэрвээ” гэсэн тооцооны хуудас ч гэж болно. Энэ хоёр гишүүн Их хурлын суудлаас уйдаад юм уу жигшээд ийнхүү шил нь татчихаад байгаа бус. Харин дахин энэ суудалдаа ирэх замаа л засаад байгаа. Энэ замнал нь харин хөшигний араас шивнээтэй тун өвөрмөц аргаар явагдаж байгааг ажиглагчид хэлж байгаа юм. Мөн хөшигний араас шивнэгч буюу эргэж Их хуралдаа ирэх баталгааг нь амлаад байгаа хүн хэн бэ гэсэн таавар өрнүүлээд байна. Энгийн харахад ч зөрүүд хоёр бүлгээ орхиж байгаа нэг нь Н.Энхсайхандаа, нөгөө нь Н.Энхбаяртаа сэтггэл хөрсөн буюу өөр гуравдагч нэгний гомдлыг тээгч болчихсон яваа хэрэг. Ширүүн өрнөж буй Төмөр замын хэргийн дуулиан түүний фонн дээр хийж байгаа Н.Энхсайханы гал өрдсөн мэдэгдлүүд, үүн дээр өчигдрийн эвслээс гарсан хоёрын шийдвэрийг салгаж унших боломжгүй харагдаж байна.

 

Нөгөө талд Х.Баттулгын цохон хэлээд байгаагаар Энержи рэсурс санхүүгийн хувьд хүндэрсэн ба Тавантолгой дээр эцсийн найдвар нь байгаа юм бол энэ боломжийг нь хаасаар байгаад дуусгах тооцоотой талынханд М.Энхсайханыг Мига төслийг гардах тусгай сайдын суудлаас татах нь зайлшгүй л буух төлөвлөгөө байх.

 

Х.Баттулга ба Н.Энхбаяр нарт үүсгээд байгаа хэргүүд нөгөө талаас засгийг бүрдүүлдэг эвслийн задрал цуурал нь нам дамжсан бүлгүүдийн үхэх сэхэхээ үзэх зарласан дайны оршил гэж зөөллөж болох ч манай улстөрчид эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг бүгд эвхэж тавиад хаа нэгтээ мартсан нь үнэн юм.  

 

Тавантолгой, Төмөр замын цариг дээр могойн чуулган шиг цагирагласан олон эрх ашгаас улс оронд наалдсан юмгүй төдийгүй далан шорооны ажилд булсан мөнгөө төр хэнээс нь олж авах нь эргэлзээтэй болж байгаа юм байна.

 

Өнөөдрийн хувьд бид нүүрс яаж зарах буюу Тавантолгойг хэрхэн ашиглах болон үлгэрийн гэдэг хоч зүүгээд байгаа 1072  хувьцаагаа биш төмөр зам тавих ажил яг юу болсон юм бэ гэсэн асуулттай үлдээд байна. Ган замтай болох титэмтэй 6 жилийн талцааны дараа  далан шорооны мөнгийг яг хэн нь завшчихсан юм бэ гэж ам уралдуулан таавар гүйлгэж суугаа манай нийгэм өөрөө өрөвдөлтэй харагдаж байна. Хэн хэзээ  энэ тамын тогооноос улс орны гаргаж авах юм бэ гэдэг хамгийм том асуулт хойшоо тавигдан 3 дахь хүлээлт болсон хэвээр.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Lalruudiig sain shalga chadahgui bol erunhiilugch uu ard tumen shalgaad hariug ni ugie
2016-03-23
Зочин:
Bugdiig ni shalgah hergtei sh de. UIH gishuun bn uu yu bn yamar hamaa bn aa. UIH gishuun, namiin darga geed aigaad bh zuilgui. Huuli tegsh shuu. Uneheer tumur zam taviaagui bol yamar asuudal bn vee? Enhbayar bol buur butehgui ee, mongoliin tureer buren togloj shantaj hiij bn
2016-03-23
Зочин:
Бүгдийг нь бариад үнэн зөвийг тогтоодог шударга шүүхтэй ч болоосой.Ард бид хоорондоо хэмлэлдээд яана үүнийг тогтоох эх оронч бвал алтаар хөшөа босгоод амьд явах бүхий л үед нь хаан болгоход би л лав бэлэн бна
2016-03-22
зочин:
Ямар юмны мөнгө завших байх вэ дээ? хэрэв далан шороо овоолгоотой байгаа бол хэн нэгэн хүн гар хүрсэн гэсэн үг. Шороо өөрөө тэнд овооролдчихоогүй байх. Гэхдээ шороог зүгээр зугаагаа гаргаж овоолоогүй байх. Овоолсон нөхдүүдэд мөнгө өгсөн байлгүй дээ. Тэгэхээр мөнгө идсэн гэдэг нь ерөнхийдөө худлаа болж таарна. Харин Элбэгдорж гэдэг хүн хамгийн зальтай, өөрийгөө цэвэрлэхээс өөр зүйлгүй хүн юм гэдэг нь одоо хүн бүрт тодорхой болж орхилоо.
2016-03-22
Zochin:
Elbegdorj humuusees ushuu avah zorilgotoi uls turd orson ym bhda. Ymar Ih baribchilgaa helmegduulelt ve. Avgai ni heldeggui ym bolov uu. Elbegdorjiig gej bugd yrij b.a shuudee. Ene arai heternee. 2012 onii songuuliin umnu Anandbazariig horiod 45 honog ymar ch baitsaalt avalguigeer songuuli duusanguut sorry geel sullasan gesen. Yu bolj b.a ve. Ard Tumen min
2016-03-22
Зочин:
Ene setguulchid tomor zam barilgiin technology ediin zasagiin tootsoo hiij uzeegui baij hun gutgehee boliochee!!!!!!!!!!!!!!!!! Zurag tosol,engineer ajilchidiin tsalin, hols, technikiin shatahuun tos, tosloh material, achilt buulgalt, uil ajilgaanii zardalaas ogsuuleed ta bidnii medehgui ochnoon zardal garsan bgaa. Metr bolgon zardaltai. Nohoduud bie bienee dagan huniig hel amaar dairahaa boli. Bayarkhuu toimch ta dendej bn shu!
2016-03-22
Зочин:
ene eebee buugaad aluulah bhaa za aluulahgui yumaa gehed nileen zovoh bhdaa
2016-03-22
Ард тvэмнэх:
Баянсэлэнгэ, Оюунбаатар 2-ыг ард тvмэн сонгоогvй. МАХН гэж нэр бvv дугуйлаарай. Тэр ний гай.
2016-03-22
Замчин:
Чи их мэддэг бололтой, далан газар шорооны ажил хийсэн мөнгөө авмаар бна, Баттулгаас авах уу? Гансүхээс үү?
2016-03-22
Иргэн:
Цог,Уянга хоёр бол шударга үнэний төлөө тууштай явдаг хүмүүс юм бна. Амлалт нэхэх ард түмний холбоо билүү түүний нөхөр Батцогт гэж урвагч хулгайч бна. Ховдынхон санаж бгаа блгүй дээ. Оюунбаатар, Баянсэлэнгэ гэх мэт ард түмний нэр барьсан увайгүй дүр эсгэгч нарыг дахин бүү сонго. Мартаж үл болно.
2016-03-22
овгон:
Нэг хурз барьж шорооныхоо хаяж узээгуй тоймч гуай юу шороогоо хэн дуртай нь унэгуй хаядаг юмуу?маш их техник ажилчид гээд монго орохл байх томор замын далан гэдэг Ганц шороогоо бутдэг эд биш хайраг чулуу гээд Маш их ходолмор орох та цаасан дээр бичиж байгаа шиг буу бод!жааханч гэсэн хуний ходолмор унлэж сур, ажил хийсэн нэгийгээ идэх уухаар нь буу доромжилдог!
2016-03-22
Замчин:
Чи их мэддэг бололтой, далан газар шорооны ажил хийсэн мөнгөө авмаар бна, Баттулгаас авах уу? Гансүхээс үү?
Зочин:
Үндэсний эв нэгдлийг АН бий болгож чадахгүй нь тодорхой болсон. Төр хямардаг, ард түмэн ядуурдаг. Дахиж л итгэл үзүүлж болохгүй юм шүү
2016-03-22
irgen:
mongoloo gesen eh oronchid iig mini ustgaj duusgahnee ene hujaa elbegee bur uur hureed baihiin
2016-03-22
Зочин:
tsog uyanga nar yum xiij xaragdaach xen ashigtai sanal ogno tiisheel xoliborch baidag noxdvvd shvvdee,xichneen ner muutaich battulga ,enxbayr xoer yum xiisen xvmvvs shvv,jooxon ard tvmnii gemjsen ritenk ni ondor yum xiix gesen xvmvvsee daraad bx yumaa,tiim yum bol ene archilaliin noxdvvd luibar xiixgvi vneneer orsoldoldoo chadaxgvi boloood l urdaa bgaa liidrvvdee ustgax argaa xiiged bndaa
2016-03-22
НЭМЭХ:
Х.Баттулга-“Гашуунсухайт руу төмөр зам баривал Хятадын танкууд ороод ирнэ”, “Нэг компанид төмөр зам барих эрх өгчихвөл бүгдээрээ төмөр зам барих гээд барьцана”, “Төмөр зам баривал Монголын баялаг гялгар уутан доторх элс шиг гоожоод дуусна”, “Сайншандын аж үйлдвэрийн парк түүхий эдгүй болно”. “Оросын төмөр замаар нүүрс зөөж япончууд, солонгосчуудад зарна, үүний тулд эхний ээлжинд Сайншандаас Чойбалсан хүртэл төмөр зам барина”. З.Энхболд-“Хэрвээ урагш нь төмөр зам барьж нүүрс зөөвөл хоёрхон машинист ажилтай болно, харин автомашинаар тээвэрлэвэл дугуй нөхөх, гуанз ажиллуулах зэргээр олон монгол хүн ажилтай болно” Энхболдын зөвлөх А.Гансүх- Хятадын хил хүртэл өргөн төмөр зам бариад хилийн боомт дээр нүүрс шилжүүлэн ачих байгууламж барина. Нэг тонн нүүрсийг 3 доллароор шилжүүлэн ачна.
2016-03-22
Болд:
тэмвүүтэй монголчууд монголын 3 сая хүрэхгүй хүн дотор эрүүл хүн алга монголын газар шоороонд төрсөн чинь үнэн үү үнэн тэгэвэл та эрүүл бич Амэрикт биэ биэнэ матаад явж баина монгол хов жив ад чөтгөрийн орон бүгд худлаа ярина хулгаи хинэ
2016-03-22
Бичээч:
Энхбаярын хувьд яавч цэвэр ариун явдалтан биш тул оймс гозолзоход гайхах зүйл байхгүй. Байгаа байдал хийж буй акциуд, хэлсэн үгүүдийг хараад байхад Монголд нэгэн өшөө авагч байгаа юм шиг. З
2016-03-22
Зочин:
enhbayrtai jishih ch arai ch yum aa enhbayr bol abilgaar yl abch uil duulj bgaad shorondoo bh tsagaa hervvl hiij nam baiguulan ntogloj buiu muuhai hvn ene hvn abilga absan hergeeree ylaa edleg l estoi ene hvnii bhy gazar shoron getel nam baiguulj hvn said bolgoj toglodog muuhai hvn
2016-03-22
Зээээ:
Цог уянга нарын улс орныхоо төлөө тэмцэлд амжилт хүсье!!!
2016-03-22
Зочин:
haant zasag
2016-03-22
Зочин:
tumur zamguigeer 1072 huvtsaa une tsenee aldana
2016-03-22
Зочин:
Хөгшин залуу хоёр таарсан ч улс төрч бол доо. Одоо энэ хоёроос юу хүлээхэв дээ.Хоёул хөтлөлцөөд гудманд аа явж байсан нь хал балгүй амар даа. Цог гэж урвагч их хурлыг ч хуулийн дагуу хуралдуулах боломж олгоогүй үнэн тэнэг өвгөн. Энэ өвгөний гайгаар бид з.Энхболд гэгч хуулийг гууль болгосон дарангуйлагчтай болоод байгаа биз дээ.
2016-03-22
зочин:
энхбаяр овилгогүй хүмүүсээр багаа бүрдүүлж өөд нь татсаны гай одоо л гарч байна одоо АН тай заваарч байхын оронд энэ засгийг шууд унагаж МАН тай эвсэж ард түмнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй АН ынхан ЭНХБАЯРЫГ хамгаална гэж хэзээч байхгүй шүү ойлгомоор л юм даа
2016-03-22
зочин:
энхбаяр овилгогүй хүмүүсээр багаа бүрдүүлж өөд нь татсаны гай одоо л гарч байна одоо АН тай заваарч байхын оронд энэ засгийг шууд унагаж МАН тай эвсэж ард түмнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй АН ынхан ЭНХБАЯРЫГ хамгаална гэж хэзээч байхгүй шүү ойлгомоор л юм даа
2016-03-22
зочин:
Цог тавьтаргүйдээ яасан юм Ер нь мөнгө аваад мэдлэг чадваргүй эх орноо гэх сэтгэлгүй хоноцуудаар албан тушаалд тавьж амьгүй албатууд хийдэг нь үнэн. Зах зухаас нь нь хэлсэн. Эх орноо гэсэн бол нөгөө өдөр нэг сая доллар алдаж байна гээд толгойгоороо хариуцана гээд байсан хаана байна. Арабуудаас ч долоон дор наймаа хийж энэ их баялагын эзэд нь өрөнд орчихсон орон манайхаас өөр байна уу. Эвлэх гэж байна гээд Израйль хүртэл явж туршлага судалсан нь хаана байна.Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чинь мөнгөө бариад цалин тавихаар ирж байгаа мэтээр дүрсэлж гадаадынхан авчирсан хүрз машин техникээ хүртэл тэнгэрт хадсан үнэ хэлж тэдийг орууллаа гээд хэлэхэд Ганхуяг мэтийн талхан толгойтнууд байгаа юмаа үнэгүй өг гээд суртачлаад байгааг тэнэг юм шиг ойлгосон царай гаргаад сууж байх уу
2016-03-22
irgen:
yostoi tiim bolloo. uug ni Uyangiig demjdeg bailaa....
2016-03-22
Зочин:
УИХ-д дүн тавих сонгогчдын нэгдсэн цуглаан болно Өнөөдөр 12 цаг буюу морин цагт Эвлэн мандуулах хүчнээс зохион байгуулах ‘’Улсын их хуралд дүн тавих сонгогчдын нэгдсэн цуглаан’’ Тусгаар тогтнолын талбайд хуучнаар Эрх чөлөөний болно. Энэ оны эхэнд ‘’Гал үндэстэн холбоо’’, ‘’Шинэ аравт’’, ‘’Аравтын төлөө’’ сонин, ‘’Босоо Хөх Монгол’’, ’’ Бие даагч иргэдийн холбоо’’, ‘’Нүүдэлчин түмний холбоо’’, ‘’Монгол тэнгэр үнэн’’, ‘’Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн’’, ‘’Монгол тулгатан’’ ТББ, ‘’Ноён уулаа аваръя’’ зэрэг иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, эх орон, газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сахин хамгаалж, бүх юм эмх цэгцэндээ орох сайн цагийн төлөө ’’Эвлэн мандах хүч’’ буюу ЭМХ-ийг байгуулжээ. Шинээр үүссэн ЭМХ-ээс УИХ-д дүн тавих сонгочдын цуглааныг Тусгаар тотнолын талбайд зохион байгуулахаарэ зохих зөвшөөрлийг авч бэлтгэл ажлаа хангаад байна. Цуглаанд УИХ-ын дарга З.Энхболдыг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын үйл ажиллагааны талаар тайлан тавиулж, иргэд сонгогчдын са
2016-03-22
Зочин:
Цог, Уянга мэт буйргүй, тавьтаргүй нөхөд төрд ёстой хэрэггүй дээ түмэн минь.Бодож сонголтоо хийхийг анхааруулж байна шүү.
2016-03-22
irgen:
yostoi tiim bolloo. uug ni Uyangiig demjdeg bailaa....
Зочин:
Цог, Уянга мэт буйргүй, тавьтаргүй нөхөд төрд ёстой хэрэггүй дээ түмэн минь.Бодож сонголтоо хийхийг анхааруулж байна шүү.
2016-03-22