Өнөөдөр “Нарны домог”-той
2016-03-22

 

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний уран бүтээлийг цувралаар тоглохоор болжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт АЖ, Д.Лувсаншаравын 90 жил, Төрийн соёрхолт УГЗ С.Сүхбаатарын урлагт зүтгэсэн 45 жилийн ойд зориулан энэхүү хүндэтгэлийн тоглолтыг толилуулж буй юм байна.

 

Цувралт тоглолтын нээлт болгож “Нарны домог” ардын бүжгэн жүжгийг энэ өдөр тоглох гэж байна. Эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл болсон энэхүү бүжгэн жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Д.Лувсаншарав, дэглэлтийг С.Сүхбаатар найруулсан байдаг.

 

28 дахь жилдээ тоглох эл бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ын Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид, Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид оролцох юм.

 

Бүжгэн жүжгийг өнөөдөр 19.00 цагт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин