МЭНДЧИЛГЭЭ
2016-03-22

Нийслэлийн нийт казах ахан дүүс ээ,

 

Хатуу өвлийг үдэж, дулаан улиралтай золгодог, үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл болсон өдөр шөнө тэнцдэг тэгш сайхныг бэлэгшээн тэмдэглэдэг казах түмний уламжлалт цэнгүүн-Наурыз баярыг тохиолдуулан нийслэлд аж төрж, амьдран суугаа нийт казах иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, үйлс заяа нь өдрөөс өдөрт дэвжин дээшилж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

МАН-ын үзэл баримтлалд итгэл сэтгэлээрээ нэгдэн улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай байдагт  Нийслэлийн МАН-ын Хорооны удирдлагууд талархалтай ханддагаа Та бүхний уламжлалт баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Казах ард түмний аж амьдрал Дастархан дүүрэн идээ будаа шигээ элбэг хангалуун,сэтгэл тань дэлгэсэн гар шигээ уужим, ухаалаг,эрч хүч тань анч бүргэд шигээ хүчтэй байхын ерөөл өргөе.

 

Эрхэм хүндэт Казах ахан дүүсээ өөдөө хүндэтгэн залж, эгшиг яруу домборынхоо аялгуунд сайхан бүхнийг билэгшээн, өргөн дэлгэр баярлаарай.

 

МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн,

Нийслэлийн МАН-ын Хорооны дарга                           Ц.САНДУЙ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сандуй даргаа танай намын Авирмэд гэх иргэдийн хурлын төлөөлөгч чинь иргэдийг хохироогоод мөнгө идээд залилаад байхад та яагаад өмгөөлөөд өөгшүүлээд байдаг юмбэ... Энэ чинь шудрага явдал юмуу
2016-03-22
Dorj:
Gazriin mafia-n zuun gar ni gehdee tolgoi, tseej, biye ni bol bish!
2016-03-22
Бичээч:
Хөөе. Энэ нөхөр гэнэт хаанаас гарч ирээд мэндчилгээ энэ тэр болоод явчихав. УБ хотын газрын асуудлыг нь сэргээж баривчлах юм биш үү. Өөр бас олон асуудал. М.Энхболд ахыгаа барьж өгөх нь үү үгүй юу харах хэрэгтэй байх.
2016-03-22
Зочин:
Газрын наймаачин
2016-03-22