ТОСК 183 ахмад настны материалыг бүртгэж авчээ
2016-03-22

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь бүртгэл өчигдөр эхэлсэн.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Өчигдөрийн байдлаар нийт 420 ахмад настны материалыг хүлээж авснаас 183 ахмад настны материалыг бүртгэлд хамруулж, нягтлан шалгахад бэлэн болоод байна. Үлдсэн 237 ахмад настны материал дутуу буюу бүрдээгүйгээс буцлаа. 

 

Мөн ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байна. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай байна.

 

Төрийн орон сууцны корпорацийн нийт 11 мэргэжилтэн бүртгэлийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж, гадна болон дотор зохион байгуулалтыг мөн ТОСК-ийн 7 мэргэжилтэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 7 албан хаагчийн хамтаар зохион байгуулж байна.

 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд бүрдүүлэх бичиг баримтаа бүрэн хангаж ирэх шаардлагатай байна. Бүрдүүлэх бичиг баримт болон бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг TOSK.GOV.MN сайтаас авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
MAXH. MAH.ene hoyr nam ahmaddaa hair zarlaad baisan chini yalaa bugd bairgui gudamjind honoj baigaa yom baina shuu dee? ta nar songuuliaas omno bairand oruulchihaval ta nart sanal ogoj magadgui yom baina daa?
2016-03-22
z:
tetgevriin zeelgui axmaduud bx uu
2016-03-22