Бетховены наймдугаар симфонийг анх удаа тоглоно
2016-03-22

Улсын Филармонийн тайзнаа эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан агуу их хөгжмийн зохиолч Л.Бетховены наймдугаар симфони анх удаа эгшиглэх гэж байна.

 

Хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт өв болох сонгодог хөгжмийг Монголчууддаа таниулах, сонгодог хөгжмийн гайхамшгийг өнөөгийн залууст мэдрүүлэх, сурталчлах зорилгоор Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид “Л.Бетховен симфони №8” хөгжмийн концертыг тоглохоор болжээ. Тус тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцох юм байна.

 

Тоглолт энэ сарын 25-ны өдрийн 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин