Хуулийн дагуу явагдаж буй ажиллагаанд хэн ч нөлөөлөх эрхгүй
2016-03-22

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад шалгагдаж  буй гэмт хэргийн талаар, мөрдөн байцаах ажиллагаа хэрхэн явагдаж буй тухай болон олон нийтийн анхааралд өртсөн зарим асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Нэгдүгээрт. “Шинэ төмөр зам төсөл”-ийн болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг нэг хэрэг мэтээр ташаа ойлгож байна. Энэ хоёр нь тусдаа хэрэг юм. Шинэ төмөр зам төсөлтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас анх шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд Улсын дээд шүүхээс харьяалал тогтоож, АТГ-т уг хэргийг шалгуулахаар шижлүүлсэн. Одоо АТГ, цагдаагийн байгууллага хамтарсан ажлын хэсэг уг хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан "Энержи ресус Рэйл" компанийн захирал О цагдаагийн байгууллагаас саатуулж, мэдүүлэг байцаалт аваад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл АТГ-аас О-г саатуулахад цагдаагийн байгууллага сулласан гэдэг ташаа мэдээлэл  гарч байна.

 

Хоёрдугаарт. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Энэ хэрэг дээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг барьж хорилоо гэдэг мэдээлэл явсан. Уг хэргийн сэжигтэн Э гэгчийг хотоос гарч явахад нь цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу Төв аймгийн Лүн сумаас саатуулан сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан. Тухайн үед Э гэгч нь бага насны хүүхэдтэйгээ хамт явж байсан учраас түүнийг сэжигтнээр тооцож мэдүүлэг байцаалт авч, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ аваад, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Мөн хэргийн сэжигтэн Т гэгч эмэгтэйг шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ сарын 21-ний өдөр түүний асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд нэлээн ярилаа. Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 /Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах/, 1661 /Мөнгө угаах/-т заасан онц хүнд хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Энэ хэргийг шалгах явцад тухай иргэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмгөөлөгчийн зүгээс “Хөхүүл хүүхэдтэй хүнийг хууль зөрчиж цагдан хорьсон, гэрт нь нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг байцуулаагүй” гэсэн мэдээллийгхүргэж байгаа.

 

Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар хийсэн. Сэжигтэн Т-ын гэрт нэгжлэг хийхдээ прокурорын зөвшөөрөлтэйгөөр, хөндлөнгийн гэрчийг оролцуулан хуулийн дагуу хийсэн. Т-ыг цагдан хорьсон асуудалд гэвэл, Өмгөөлөгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /ЭБШХ/ 68.9-д заасан “Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй,  хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно” гэдгийг ярьж байгаа. Гэвч сэжигтэн Т-д ЭБШХ-ийн 68.2-т заасан үндэслэл байсан учраас цагдаагийн байгууллага ЭБШХ-д заасны дагуу прокурорт хүсэлтээ хүргүүлж, прокурор шүүхэд уламжилснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Бүх зүйл хуульд заасан үндэслэл, журмын дагуу явсан. Цагдаагийн байгууллагад дур зоргоороо хэн нэгнийг барьж хорьдог хуулиас гадуур эрх мэдэл байхгүй. Ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Үүнийг хянадаг прокурорын байгууллага байж байна.

 

 

ЭБШХ-68.2.Дараах нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:

68.2.1.өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;

68.2.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан;

68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн.

 

 

ЭБШХ-д заасны дагуу Сэжигтэн Т-ын ар гэрийнхэн нь уулзах хүсэлтээ энэ сарын 21-ний өдөр мөрдөн байцаагчид албан ёсоор тавьсан. Хуульд заасны дагуу тав хоногийн дотор хүсэлтийг шийдэх ёстой байдаг. Хүсэлтийг нэг хоногийн дотор буюу өнөөдөр шийдвэрлээд ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрлийг журмын дагуу өгсөн. ЭБШХ-ийн хүрээнд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад ЦЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн хэн ч үүнд нөлөөлөх бололцоо, эрх байхгүй.

 

 

Батлан даалтад гаргах хүсэлт уламжилна

 

 

Энэхүү мэдээллийн дараа сэжигтэн Т-ийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатартай уулзаж, зарим зүйлийг тодруулав.

 

-Ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрлийг өгчээ. Эх, хүүхэд хоёрыг уулзуулсан уу?

 

-Хүүхэд өчигдөр тэнд явж байгаад салхинцэцэг тусчихаж. Ар гэрийнхэн нь эргэлт оруулаад, хувцас хунараа сольж байна. Яг энэ зөвшөөрлийн асуудал дээр бол цагдаа шуурхай ажиллалаа.

 

-Албан ёсны хүсэлтийг өчигдөр хүлээж аваад өнөөдөр шийдвэрлэсэн гэлээ. Өмнө нь албан ёсоор хүсэлт тавиагүй гэсэн үг үү?

 

-Уг нь шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагатай тохиролцоод, зохицуулаад ар гэрийхэн нв уулзаж, эргэлт оруулж болдог. Харин хэнтэй ч битгий уулзуул гэсэн учраас л бид аргагүйн эрхэнд бичиг өгч байгаа байхгүй юу.

 

-Танай үйлчлүүлэгчийг ЭБШХ-ийн 68.2-т заасан үндэслэл байгаа учраас цагдан хорьсон гээд байгаа шүү дээ.

 

-Хаашаа оргон зайлах юм бэ. Нялх хүүхэдтэй, гэр орон, тогтмол хаягтай хүнийг тэгж үзэж болохгүй. Тэр хүн хүүхдээ хаана орхиод явах юм бэ. Эрдэнэтуяа ч гэсэн Лүн сум руу явж байна гэдэг чинь аав, ээждээ л очих гэж яваа байхгүй юу. ЭБШХ-ийн 68.2 заалтаар  хөхүүл хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйг хорьж болохгүй л гэж байдаг. Шалтгааныг өөрсдөө л мэдэж байгаа байх.

 

Мөн тэрбээр сэжигтэн Л.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах хүсэлтийг маргааш шүүхэд гаргана гэв. 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүүхдээрээ шоу хийж байгаа нь их муухай байна. Түвшинжаргал Баттулыг ХХАА-н сайд байхад чмар ааш гаргаж байлаа даа. өөрөө мэдэж байгаа. Тойрон хүрээлсэн бас бус газрын дарга эмэгтэйчүүд байгаа даа. Эмэгтэйчүүд ч шулам болжээ. Хүүхдээ ийм хэрэгт хутгаж байгааг бодоход эх хүн гэж хэлэхэд хэцүү л юм байна. Цагдаагийхан ажлаа хийж байгаа. Их хурлын гишүүдп ажлаа хийгээч ээ. Улсын хөрөнгө мөнгө идсэн хүмхүүсийг өмөөрч хаацайлах ажил та бүхний ажил мөн үү. Эсвэл өөрсдөө бас хамт идэлцчихсэн юм уу
2016-03-23
Matras:
Omgoologch geed bgaa haltaraa orgon zaidaggui yumaa gehed hoorondoo ugsen, huuvildaj, ugee niiluulj, éd moriin barimtaa ustgahaas sergiilj tsagdan horifog yum. Hodoonii haltaisan psda huulia medehuu chi
2016-03-23
Зочин:
Нялх хүүхдийг нь хорьж өлсгөж, салхинд цохиулж, салхин цэцэг, улаан бурхан, хатгаа авахуулж үхүүлж байгаад ч хамаагүй цагдаагийнхан хэрэг илрүүлж ажлаа хийх л ёстой. Тэр муу юугаа ч мэдэхгүй нялх хүүхэд юу юм? Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй.. Эх нь үр хүүхдээ боддог л юм бол хэргээ эртхэн хүлээгээд тэр шорондоо ороод эргэлтээр хүүхдээ авчруулж хөхүүлж барьдаг л юм байгаа биз. Мөрдөн байцаалтын явцад хүүхдийг нь ч уулзуулж болохгүй. Эхдээ янз бүрийн арга заль зааж өгвөл яахын? Манай цагдаа нар мундаг ажиллаж байна.
2016-03-22
Зочин:
Нэгэнт бүх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа юм бол нялх хүүхдийг тэнд удаа дараа авч очоод шоудаад байлгүй гэрт нь байлгаач дээ. Гэмт хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээх эсвэл буруугүй гэдгээ нотлох л хэрэгтэй биз дээ. Энэ заваарсан мөнгө хөрөнгөний шунал, эрх мэдлийн тулаан хаа хүрч хэнийг чирч үрж байж дуусахыг бид таашгүй. Сүүлийн хэдэн жил хөл толгой эх захаа мэдэхгүй идэж ууж савж наргиж эрх мэдлээ хэтрүүлж эргээд албан тушаалаас буухгүй юм аашилсны гор хаа хаанаа гарна бизээ. Өрөвдөөд маяглаад байх юм алга үйл хийсэн бол үрээ эдлэх хэрэгтэй харин хэлмэгдүүлж бусдын бурууг тохож байвал шударга үнэний эрэлд тэмцэх ёстой. Тэрнээс хуваагаад хуйвадаад улсын мөнгө хөрөнгө үрэн таран болгосон бол уучлаад ээж хүүхэд гээд байх хэрэг алга. Үрээ бодох байсан юм бол яах гэж тийм бузарт орооцолдсон юм бэ? гэдэгтээ өөрөө хариулах хэрэгтэй.
2016-03-22
Зочин:
eruuden shuuh
2016-03-22