Өнөөдөр болох үйл явдлын тойм
2016-03-23

Контенинтал Зочид буудлын хурлын танхимд 

 

09:00-18:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран орон нутгийн сэтгүүлчдэд “Хүний эрхэд суурилсан хандлага ба хэвлэл мэдээлэл” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулах тул сэтгүүлчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж мэргэжил нэгт нөхдийгөө сурвалжлахыг урьж байна.

 

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

 

14:00 цагт "Мэдээллийн цаг" хуралтай. 89015015, 88080619

 

"Да Хүрээ" захын "Авто плаза" төвийн зааланд

 

11:00 цагт "Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-ноос АН, МАН, МАХН гэсэн улстөрийн хүчнүүд намууд руу НӨАТ-ын хууль, гэр хорооллын дахин төлөвлөлт, авто худалдааны захуудыг нийслэлээс албадан гаргах зэрэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа чухал асуудлуудыг эргэн харж, шийдвэрлэх тал дээр анхааран ажиллах хүсэлт илгээсэн. Энэ хүсэлтийг МАН хүлээж авсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд иргэдтэй уулзахаар боллоо. Уулзалтанд авто худалдаа эрхлэгчид болон НӨАТ-ын хуулийг эсэргүүцэж буй бичил худалдаа наймаа эрхлэгчид оролцоно.

 

"Кемпински" зочид буудлын "Батхаан" танхимд


16,00 цагт  БЗД-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан хороодын иргэдтэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын тухай мэдээлэл авах юм. Сэтгүүлчид мэдээ сурвалжлага бэлтгэх боломжтой. Утас: 88065444

 

УДБЭТ-ын 2 давхрын фоейнд 

 

11.00 цагт Тоглолтын хэвлэлийн бага хуралд урьж байна. 

 

 “Барилга хөгжлийн төв”-ийн 5 дугаар давхрын Хурлын танхимд

 

09:00 цагт Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв хамтран “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. Хэвлэлийн төлөөлөгчийн утас: 99196209, 99042498

 

Монгол ньюс мэдээллийн төвд


11.00 цагт Монголыг гадаадад сурталчлах цонх, бизнесийхнийг холбох гүүр "www.news.unitedmongolia.com сайт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаатай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэхүү сайтын гол зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагч болон гадны хөрөнгө оруулагч хайж буй Монголын бизнес эрхлэгчдийг холбох бөгөөд давуу тал нь Монголыг сонирхсон хэн бүхэнд тухайн улсын хэлээр мэдээллээ түгээхэд оршино.

 

Корпорейт зочид буудлын 3 дугаар давхрын Эвент Холл хурлын танхимд 

 

09:00 цагт "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" Үндэсний чуулган болно. Хөдөө аж ахуйг улс орны эдийн засгийн тулгуур салбар болгоход чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлоход чуулганы ач холбогдол оршиж байгаа юм. Харилцах утас 99072224, 95950015

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагаас МАХН-аас Л.Цог, Г.Шийлэгдамба нарын асуудлаар мэдээлэл хийнэ.

 

11:30 цагаас Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Х.Хасбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд 

 

11:00 цагт Махны экспортын төрийн бодлого, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан хууль эрх зүйн салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хяналт шалгалтын ажлыг нээлттэй, ил тод байлгах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран “МАХНЫ ЭКСПОРТЫН ТӨРИЙН БОДЛОГО” хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэж байна.


Тус хэлэлцүүлгээр Стратегийн хүнс: Махны үйлдвэрүүдийг дэмжих төрийн бодлого, Махны экспортыг дэмжих төрийн бодлого зэрэг асуудлууд ярилцахаас гадна нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт 60 гаруй төрийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон үйлдвэрлэгч нар оролцоно. Холбогдох утас: 99107440

 

НЗДТГ-ын А танхимд

 

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан  болно. Хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах, Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, УБ хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэлэлцэнэ. Утас: 91040607 /Асуудлуудыг дээрх дарааллаар хэлэлцэнэ/

 

Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 

 

10:00 цагт  НМХГ-аас зохион байгуулах "Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Өдөрлөгийн үеэр барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэд, аж ахуй нэгж байгууллагад зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн Мэргэжлийн эмч нар эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм. Холбогдох утас:91887887

 

Shuud.mn
Сонин хачин