Нисэх буудал зэвсэг нэвтрүүлдэг талбар болчихжээ, М.Зоригт сайд юу хийж явна вэ?
2016-03-23

АСЕМ болно, дэлхийн 52 орны төрийн тэргүүн ирнэ гээд манайхан дээр доргүй хөл болж байгаа. Гэтэл урдаа барьдаг ганц  нисэх буудал нь   хар тамхи, хутга мэс, буу зэвсэг, тэсрэх бодис ямар ч хяналтгүй нэвтэрч байдаг  бараг л “терроризмын бааз” аятай болчихоод байгаа нь  ТЕГ-ын  шалгалтаар илэрлээ. Муу дээр муу гэгчээр нисэхийн салбарт   ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг албан тушаалтнууд мэр сэр байдаг нь хууль, шүүхийн байгууллагаар  шалгагдаж дуулиан шуугиан дагуулж байна.

 

Тухайлбал, Хөвсгөл аймгийн нисэх буудлын албан тушаалтан ажилтандаа ажлын байрны бэлгийн дарамт учруулсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа аж. Хохирогч  ИНЕГ-т гомдол гаргасан ч  газрын даргын  үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа хэргийг дарагдуулснаас яам, тамгын газартаа тулсан сурагтай. Мөн ИНЕГ-ынхан  хэргийг нуугаад өнгөрсөн учир хохирогч өөрөө цагдаад гомдол гаргасан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Энэ талаар ИНЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Хөвсгөлийн нисэх буудлын албан тушаалтны асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Юунаас шалтгаалсан, хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг шалгасны дараа эрх бүхий байгууллагаас мэдээлэл өгнө” гэснээс үзэхэд хэрэг газар авсныг харуулж байна.

 

Энэ хэрэг хуулийн байгууллагаар шийдэгдэх байх гэж үзэхэд хяналт, аюулгүй байдал, харуул хамгаалалт ямар байгааг шалгах зорилгоор тагнуулынхан  зорчигчийн тээшинд хар тамхи, гарын гипсэнд нь буу, сум нууж оруулахад илрүүлж чадаагүй нь АСЕМ-ын өмнөх аймшиг дагуулсан хэрэг зөрчлийн тоонд зүй ёсоор орно. Гэтэл холбогдох албан тушаалтнууд, салбарын сайд, Ерөнхий сайд, Засгийн газар, таг чиг. Магадгүй “Шалгалт юм чинь” гээд өнгөрөхийг үгүйсгэхгүй. Гэтэл шалгалт, бодит байдал хоёр адилхан. Тэр өдөр бодит байдалд ийм зүйл болсон бол илрүүлж чадалгүй алдах байсан байна шүү дээ. Өмнө нь ч зөрчил, дутагдал бишгүй илэрч байсан. Тухайлбал, ИНЕГ-ын даргын  дагуулж явсан албан тушаалтан том хутга цүнхэлж явсныг  Чингис хаан олон улсын нисэх буудлынхан илрүүлж чадаагүй. Хонгконгт буух үед нь “барьсан”. Тэгээд шалгасан ажилтныг ажлаас  халснаар чимээгүй өнгөрсөн байдаг. Бас нэг нөхрийн цүнхэнд  шүдэнз байсныг илрүүлээгүй асуудал яригдаж л байсан. Тэгвэл  өнөөдөр  юу болов. Энэ юутай холбоотой вэ. Энэ салбар  яагаад ингэтлээ  уналтад орж,  сахилга, хариуцлага гэгчийг умартана вэ.   Энэ өнцгөөс харвал, иргэний нисэхийн салбар тэр чигээрээ мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчихсэн гэлцэж байна. Жишээ нь, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч  Г.Нямдаваа, МИАТ-ын захирал Т.Тамир, Чингис хаан олон улсын нисэх буудлын дарга Б.Бадрал нар мэргэжлийн бус атлаа энэ салбарын толгойд сууж байна. Нисэхийн салбарын удирдан чиглүүлэгч, толгой болсон гурван том байгууллага байна. 

 

Хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингис хаан нисэх буудлын байдалтай танилцахдаа  нислэгийн онцгой бүсэд 100 төгрөгний сэтгүүлийг 160  ам.доллараар зарж байна. Алив сэтгүүлчид ээ, наашир, нисэх буудал  “Нарантуул зах” шиг болчихсон байна” хэмээн халаглаж сүйд болсон. Сэтгүүлээс болж зургаан хүнийг тэр өдөрт нь ажлаас  халж, хариуцлага тооцсон. Тэгвэл өнөөдөр “Нарантуул зах” шиг байдлаасаа  хэтрээд бараг л  “терроризмын бааз”-ын хэмжээнд оччихоод байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа. Ийм байхад Засгийн газар  АСЕМ-ын бэлтгэлийг хангаж чадаж байна гэж үзэх үү? Тэгвэл манай хөршүүдэд байдал ямар байгаа билээ. Өнгөрсөн намар Оросын иргэний агаарын Когалымавиа компанийн Airbus A321 онгоц Египетийн Синайн хойгт осолдож  сүйрэхэд ОХУ шалгалт, судалгааг нарийвчлан явуулсны дүнд дэлбэрэлт гэдгийг нь олж тогтоосон. Тодруулбал, Нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд хоорондоо юм ярьж, шалгалт хийх зуур  “Сoca cola”-ны лааз тавьчихаад гарсан нь дотроо дэлбэрэх бодистой байсныг илрүүлсэн. Эцэст нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египет рүү аялал, жуулчлал хийхийг хаасан нь тус улсын эдийн засагт хүндхэн туссан нь лавтай. Үүнийг яагаад дурдаж байгаа юм бэ гэвэл, манай нисэх буудлын ажилтнууд ч гэсэн  магадгүй мөнгөтэй нэгэнд худалдагдаж, дэлбэрэх бодис байтугайг оруулахад бэлэн болчихоод байгаа юм биш үү. Энэ бай­далдаа дүгнэлт хийж, хариуц­лагажуулахгүй  хаагуур яваад байна аа, М.Зоригт сайд аа.]

 

Л.ХЭРЛЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Oligtoi fact bicheech:
Ингэж ярьсан байдаг, тэгж ярьсан байдаг л гэхийн шал худлаа. Ядаж нэг факт биччээд хуцаасай.
2016-03-24
Zochin:
Ongotsond ni oruulaagui. Ilruulsen l bn shde. Ongots joloodohgui hun joloodohod zaaval nisgegch bh hereggui. Odoo l ovoo ajillaad ehelj bgaan bishuu. Urgelj yumiig haraar budahaa bolimoor yum. Nisgegch injener noslegiin idirdagch darga hiij l bsn Bas l bolohgui l bsn biz de nisehiiheen.
2016-03-23
Zochin:
Ongotsond ni oruulaagui. Ilruulsen l bn shde. Ongots joloodohgui hun joloodohod zaaval nisgegch bh hereggui. Odoo l ovoo ajillaad ehelj bgaan bishuu. Urgelj yumiig haraar budahaa bolimoor yum. Nisgegch injener noslegiin idirdagch darga hiij l bsn Bas l bolohgui l bsn biz de nisehiiheen.
2016-03-23
niseh togloomiin talbar bish:
Eronhii said, zam teeveriin said ireed hurdan zorchigchiig garga geed tenegteed baij bolohgui l dee, ternii gai odoo ilerch bn. gadaadiin airport mash tom uchir 15-20 minute baitugai 40-50 min alhaj oocherloj baih hoorond uzleg shalgaltiig nariin yavuuldag, end bol alhah zai baihgui tegeed humuusiig huleelgeheer uurdlaad l kkk ineedtei yum daa.
2016-03-23
архи уусан дарга нараа хамгаалаад өнгөрлөг:
нямдаваа нь саяхан танил талаараа хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хөөцөлдөж байгаад авсан.иөрийн ажил иймээрхшүү байна. нисэхэд ховд өвөрхангаНХАН Л АЖИЛД ОРДОГ БОЛЖ
2016-03-23
зочин:
хил гаалийнхний ажлыг хийлгэ дээ. хурдан үйлчилсэнгүй, шууд хамаагүй гарга гээд цаг минут заагаад сайд гуай загнаад байдаг биз дээ. улсын хилээр юу ч орж бхыг үгүйсгэхгүй. ажлыг нь хийлгэ
2016-03-23
Зочин:
Нисэх буудлаар зэвсэг орж ирэхэд ЗОРИГТ сайд тэруунд ямар хамаа байнаа? Эсвэл тэр зэвсгийг ЗОРИГТ сайд захиалаад оруулаад ирсэн юм уу? Жаахан ч болов логикьой сэтгэж боддог байж элдэв юм бичиж сурмаар юм! Энэ сэтгуулчид гэж элдэв хов жив, хегийн юм бичсэн болцгоох юм . Деревдэх засаглал энэ тэр гэж томрохоос цаашгуй хоосон толгойнууд болооюудаа?! Уг нь дээхнэ уед сэтгуулчид шиг УНЭН,зев шударга бичдэг хумуус байгаагуй юм! Одоо захаасаа авхуулаад худлаа шаадаг, гутгэдэг,доромжилдог болжээ!!! Тэгээд ядахдаа ямар ч найруулгын зуй байхгуй, тум буман алдаа?!!!Монгол хэлээ мэдэхгуй шалдар булдар юмнууд байх болждээ зайлуул!!!
2016-03-23
Зочин:
Нисэхийн битгий хэл манай хилийн болон гүний гаалийнха гэж ангайсан хэнэггүй, найзан дундаа орсон, тэгэсгээд алба өнгөрөөсөн идэвхигүй хүмүүс байдаг.
2016-03-23