Амьтад иржээ
2016-03-23

 

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага,  Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. 

 

Тоглолтын үзүүлбэрт оролцохоор арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай нохой зэрэг 5 төрлийн амьтан Казахстан, Узбекстан улсаас Монголд өчигдөр иржээ. Мөн шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид манай улсад ирнэ. Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна.

 

“Дэлхийн цирк Монголд 2016” тоглолт энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд үргэлжлэх юм.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин