Албан хаагчдад байрны урьдчилгааны 10 хувийн тусламж үзүүлэв
2016-03-23

Батлан хамгаалах салбарын удирдлагууд орон сууцны зээлэнд хамрагдах хүсэлтэй алба хаагчдынхаа урьдчилгаа 10 хувийн төлбөрийг нь буцалтгүй тусламжаар олгож байна. "Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр", "Цэргийн алба хаагчийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаал гаргаж ипотекийн зээлд хамрагдаж байгаа алба хаагчдынхаа 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож байгаа аж. 

 

 

Ингэхдээ нэг алба хаагчдад 6.5 сая төгрөгийн урамшуулал олгоно. Алба хаагч болгоны 10 хувь өөр, өөр учраас ижил түвшинд 6.5 сая төгрөг олгохоор болжээ. Энэ хөтөлбөрийн анхдагч болж өигдөр 20 гаруй алба хаагч батламжаа гардаж авлаа. Цаашдаа орон сууцны нөхцлөө сайжруулах зорилготой 100 гаруй хүнд үргэлжлүүлэн олгох тооцоо бий. Цэргийн, энгийн гэж ялгахгүй, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүн бүхэн энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой аж.

 

Харин эрхэлсэн ажилдаа амжилт бүтээлтэй, тогтвор суурьшилтай, орон сууцны нөхцлөө сайжруулах шаардлага зэрэг тодорхой шалгуурыг хангах ёстой юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болж байна.Сайхан санаачлага байна.Нийгмийн хамгаалалын салбарт насаараа ажиллаад ч хүртэх хувь алга байна даа.
2019-12-10