Брюселль: Халдлагаар 30 хүн амиа алджээ
2016-03-23

Брюселль хотноо болсон цуврал халдлагын улмаас 30 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын долоо нь 4-15 насны хүүхдүүд гэнэ.

 

Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэнээс гадна “Брюселль хотноо дахин халдлага үйлдэх болно” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ. Нийслэл хотыг 10 мянган гаруй цагдаа болон тусгайгийнхан хамгаалж байна.

 

Террористууд нисэх буудалд гурван удаа дэлбэрэлт зохион байгуулахаар төлөвлөж байсан ч нэг тэсрэх бөмбөг нь ажиллаагүй гэнэ.

 

Эхний дэлбэрэлтийг амиа золиослогч этгээд үйлдсэн аж. Дараагийн дэлбэрэлтийг нэг этгээд үйлджээ. Тэрбээр тэсрэх бөмбөгтэй цүнхийг шалган нэвтрүүлэх хэсэг рүү шидсэн байна. Хяналтын камерт бичигдээд буй адилхан хар савхин бээлий өмссөн хоёр этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

 

Цагдаагийнхан Схарбек дүүрэгт байрлах нийтийн байрны нэг өрөөнөөс гар аргаар бэлдсэн хэд хэдэн тэсрэх бөмбөг, химийн бодис болон “Халифын вант улс” бүлэглэлийн туг олсон байна. Уг туганд “Цусан өшөө” хэмээн бичсэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин