Хэт даврагчдын сургалтын баазыг устгажээ
2016-03-23

АНУ-ын тусгай хүчин Йемений уулархаг бүс нутагт байрлах алан хядах “Аль Кайди” бүлэглэлийн салбар “AQAP” бүлэглэлд агаараас цохилт өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петр Күүк “Уг бүлэглэлийг устгах ажиллагаанд 70 гаруй нисгэгчгүй онгоц ашиглаж байна. Өчигдрийн агаарын ажиллагааны үеэр тус бүлэглэлийн сургалтын бааз, зэвсгийн агуулахыг устгасан” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард америкчууд тус бүлэглэлд цохилт өгч, 100 гаруй террористыг устгасан билээ. Тус бүлэглэл 2004 онд байгуулагдсан бөгөөд 2013 оны гуравдугаар сард “Аль Кайди” бүлэглэлтэй нэгдсэн юм. Ганцхан жилийн хугацаанд тус бүлэглэл Йемений томоохон хотуудад халдлага зохион байгуулж, 200 гаруй хүний аминд хүрсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
100ямаанд 70 онгоц.хаха
2016-03-24
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-23