Гурван халдлагаас амьд үлджээ
2016-03-23

АНУ-ын иргэн 19 настай Масон Уеллс гэх хүүг “Хамгийн азтай иргэн”-ээр тодруулаад байна. Учир нь хүү гурван халдлагаас амьд үлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2013 онд болсон Бостоны халдлага болон өнгөрөгч онд болсон Парисын халдлагаас амьд үлджээ. Масон өнгөрөгч долоо хоногт Брюссель хотноо ирж, өчигдөр буцах гэж байжээ. Хүүг гадаад паспортоо шалгуулж байхад эхний дэлбэрэлт болсон гэнэ.

 

Дэлбэрэлтийн үеэр тэрбээр нүүр болон гарандаа гэмтэл авч, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна.  Нисэх буудалд болсон дэлбэрэлтээр АНУ-ын гурван иргэн гэмтжээ.

 

Масон Бостоны халдлагаар зүүн хөлөө гэмтээсэн бол Парисын халдлагын үеэр нуруугаа гэмтээж, хагалгаа хийлгэсэн байна. Тэрбээр эхний халдлагын дараа сургуулиа хаяж, номлогч болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Us uuh huvi-gej eniig l helne baihdaa
2016-03-24
Зочин:
Muu um daguulsan CHUTGUR
2016-03-24
zochin:
estoi aztai ymaa tegehdee l aimar ene umhii aluurchidiig yanaa
2016-03-23