Балетын шоу тоглолт болно
2016-03-23

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид “Дэлхийн театрын өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 26,27-нд “Консонанс кроссовер” сонгодог тоглолтыг үзэгчдийн хүртээл болгох гэж буй. Мөн Олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 2,3-ний өдөр “Дөрвөн өнгө” балетын шоуг толилуулахаар бэлтгэж байна.

 

“Консонанс кроссовер” тоглолт нь “кроссовер” урсгалын тоглолт юм.. Энэхүү урсгалын гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементийг поп дуунд, эсвэл поп дууны элементийг сонгодог дуунд оруулах зэргээр поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулахад орших аж. Тоглолтыг УДБЭТ-ын дэргэдэх “Консонанс” хамтлаг толилуулах гэж  байна. А.Наранбаатар, Э.Отгонбат, Г.Дашчанрав хэмээх гурван гишүүнтэй тус хамтлагийн анхны бие даасан энэхүү тоглолтод хамтлагийн “кроссовер” урсгалаар туурвисан 20 бүтээл дуулагдах нь ээ. Тоглолтын найруулагчаар МУУГЗ, Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио нар ажиллаж байна.

 

“Дөрвөн өнгө” балетын шоуг дөрвөн балетмейстер, дөрвөн улирал, дөрвөн өөр өнгө аяс, утга агуулга бүхий бүжиг дэглэн найруулж байна. УДБЭТ-ын балетын гоцлол жүжигчин, СТА Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө” хэмээх аялгууг сонгож авч, балетын хөдөлгөөнөөр дамжуулан үзэгчдэд өвлийн улирлын утга санааг илэрхийлэх аж. Мөн тус театрын ерөнхий балетмейстер, СТА Б.Жаргал Антонио Вивалдигийн “Дөрвөн улирал” сонатаар хаврын улирлыг үзүүлэхээр сонгожээ. Харин зуны дэлгэр улирлыг театрын балетын гоцлол жүжигчин, СТА Э.Эрдэнэжаргал “Николас Жаар” хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр  дамжуулан модерн, контенпорари урсгалаар илэрхийлэх аж. Намрын улирлыг театрын балетын хөтлөх найруулагч Н.Чинзориг Сергей Рахманиновын төгөлдөр хуурын хоёрдугаар симфонийг неоклассик балеттай зохицуулан туурвих юм байна.

 

Энэхүү тоглолтын ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажиллаж байна. Мөн УДБЭТ-ын балетын жүжигчид оролцоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин