Өрөөнд орж ирсэн хүмүүсийг шалгуулах хүсэлт тавьсан
2016-03-23

Гэрэл зургийг MPA.MN Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр салбартаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Хаваржилтын байдал ямар байна вэ? Малчид зээлээр өвс  авч байгаа гэсэн.

 

-Хаваржилт хүндрэлтэй болох шинжтэй байна. Өвлийг бид өнөтэй давсан. Хангайн аймгууд цас ихтэй байгаа. Малчдад өвс тэжээл шаардлагатай байна. Улсын нөөцөд бололцоотой өвс тэжээл авсан байгаа. Өвс, тэжээл аж ахуйн нэгжүүдэд байна. Аж ахуйн нэгжүүд бололцооны ханшаар өвс тэжээлээ худалдах шаардлагатай.

 

-ЭМС-ын сайдын томилгооны асуудал танай бүлэгт яригдаж байна уу?

 

-Хаврын чуулган эхлэхээр ЭМС-ын сайдын нэрийг өргөн барина. Манай бүлэг дотроо ярилцаж байгаа.

 

-Өчигдөр таны өрөөнд дөрвөн хүн дайрч орсон гэсэн. Ямар зорилготой хүмүүс байсан бол?

 

-Манай өрөөнд намын хөгжлийн бодлогын асуудлаар ярилцаж байсан. Тэр үед  хаанаас яваа нь мэдэгдэхгүй танихгүй хүмүүс дайрч орж ирсэн. Төрийн тусгай хамгаалалттай, онцгой бүсэд дайрч орж  ирж болохгүй. Би энэ асуудлыг шалгуулахаар Төрийн ордны тусгай хамгаалалтын албанд бичгээр хүсэлт явуулсан байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
ene oyunbaatar bol yostoi butehgui hamgiin hun chanar muutai hun yum jinhene buunii nohoi bol ene hun .. ooriigoo neeh hunii erhiin huulich gej hutsana bas
2016-03-23
Зочин:
bugd shalguulxgui geed l baix yum daa, xuulia xundeleed ochood shalguulaxgui boloxoor tegej baigaa yum, muusain luivarchid
2016-03-23