Залуу гэр бүлийн бүртгэл эхэллээ
2016-03-23

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сарын 21-нээс бүртгэж эхэлсэн. Эхний хоёр өдөр буюу 21, 22-нд өндөр настнуудыг бүртгэсэн юм.  “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нийт 1150 ахмад настан хандсанаас 600 орчим нь журмын шаардлага хангаж материалаа бүрдүүлжээ. Энэ ахмадуудын материалыг нягтлан шалгаж сугалаанд оруулах юм. 

 

Ахмад настнуудад 350 айлын орон сууцнаас 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг хуваарилан олгоно. 

 

Харин өнөөдрөөс залуу гэр бүлийн материалыг хүлээн авч эхэллээ. 

 

 

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж 350 айлын орон сууцны квотыг хувилан олгохоор болсон.

 


 

Shuud.mn
Сонин хачин